SWIFT
Дэлхий нийтийн банк хоорондын санхүүгийн харилцаа холбооны нийгэмлэг, товчоор SWIFT («свифт» гэж дууддаг, англи. Society for Worldwide Interbank Financial Telecommunications) - Олон улсын банк хоорондын төлбөр хийсэн тухай мэдээлэл дамжуулдаг тогтолцоо буюу систем юм. Энэхүү систем нь дэлхий бүх орнуудын санхүүгийн байгууллагууд санхүүгийн гүйлгээ хийсэн тухай мэдээллийг аюулгүй, стандартын дагуу найдвартай илгээх буюу хүлээн авах боломжийг бүрдүүлдэг байна.
Санхүүгийн мэдээ дамжуулах SWIFT системыг анх 19 орны 248 банк хамтран 1973 онд анхны ерөнхий захирал Карл Рейтерскиёльдын /Carl Reuterskiöld/ удирдлага дор үүсгэн байгуулагдсан ажээ. Төв нь Бельги улсын Брюссель хотын ойролцоо байралдаг байна. SWIFT нь Бельгийн хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хоршоодын нийгэмлэг бөгөөд гишүүдийн эзэмшилд байдаг байна.
2015 оны байдлаар дэлхийн 200 гаруй орны 11 мянга гаруй санхүүгийн байгууллага, түүний дотор 1000 орчим корпораци SWIFT-ийн гишүүнээр элссэн бөгөөд өдөрт дунджаар 30 сая, жилд 5 тэрбум орчим мэдээлэл дамжуулдаг байна. Систем ашиглагчдын албан ёсны хаягийг олон улсын ISO 9362 стандартын дагуу BIC (англи. Business Identifier Code, өмнө нь Bank Identifier Code гэдэг байсан) үндэслэж олгодог байна.
Мөн зарим тохиолдолд SWIFT-BIC, SWIFT ID буюу SWIFT code гэж нэрэлдэг байна. Жишээ нь Европд санхүүгийн төлбөр тооцоо/ гүйлгээ хийхэд хүлээн авагчийн албан ёсны нэр бөгөөд банкны IBAN-кодыг мэддэг байхад л хангалттай байдаг байна.
SWIFT 1978 оноос хойш жил бүр санхүүгийн үйлчилгээнд зориулсан Sibos (англи. SWIFT International Banking Operations Seminar гэсэн үгнүүдийн товчлол) нэртэй гишүүдийн нэгдсэн семинар, хуралдаан зохион байгуулдаг.
Үндсэн ажлын протоколууд, хариуцлагын дүрэм зэргийг 1975 онд тогтоосон бөгөөд 1977 онд анх удаа уг системийн дагуу мөнгөний гүйлгээ хийжээ. АНУ-д тус системийн анхны гүйлгээний төвийг 1979 онд Виржиния мужийн захирагч Жон Н.Далтон нээж байжээ.
Төлбөр тооцооны мэдээлэл дамжуулах бусад системүүд
засварлахИран, БНАСАУ-д хориг тавьж SWIFT системээс өмнө салгаж байсан. Сүүлд 2018 оны 11 дүгээр сард АНУ-ын Засгийн газрын шахалтаар Ираны олон банкыг тус системээс салгаж байжээ.
2022 оны 2 дугаар сарын 24-нд ОХУ Украин улс руу довтолсоны дараа АНУ, Европын Холбоо, Их Британий саналаар тус системээс ОХУ-ыг салгасан байна.
Ийм байдал үүсч болзошгүй гэж ОХУ 2019 онд SWIFT-тай адилхан өөрийн - Оросын Төв банкны "Төлбөрийн хурдан систем" /Система быстрых платежей (СБП) Банка России/ нэвтрүүлээд байгаа ажээ.
БНХАУ 2015 оны 10 дугаар сарын 8-нд өөрийн банк хоорондын төлбөр тооцооны "Cross-Border Interbank Payment System (CIPS)" систем нэвтрүүлээд байна.