Төсөл
“МОНГОЛ УЛСАД ҮНДЭСНИЙ ШУДАРГА ЁСНЫ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ,АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Удиртгал
“Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” Үндэсний хөтөлбөр/цаашид Үндэсний хөтөлбөр/-ийн үндэслэл
Монгол улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлан хэрэгжүүлж эхэлсэн үеэс төрийн эрх мэдлийг хуваарилан хяналт, тэнцвэржилтийн механизмыг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, эрх чөлөөт, хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг хөгжүүлэх зорилго тавин, нийгмийн харилцааг хуулиар зохицуулах, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон арван шинэ хууль, бодлогын баримт бичгүүд батлан хэрэгжүүлж ирлээ.
Түүний дотор Авлигын эсрэг анхны хуулийг 1996 онд баталж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг 2002 онд батлан 2010 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлсэн байна. 2005 онд Мянганы хөгжлийн үндсэн 8 зорилтоос гадна Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, авлигын эсрэг тэмцэхэд чиглэсэн 9 дэх зорилтыг нэмж батлан, түүний хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтээр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн судалгааг жил бүр авч байгаа төдийгүй “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” гэсэн 24 дэх зорилтыг дэвшүүлсэн.
Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэж, Авлигын эсрэг хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. Түүнчлэн Авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг 2007 онд байгуулсан. Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгон, төр засгийн байгууллагууд жил бүр Авлигатай тэмцэх тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг тайлагнаж хэвшсэний гадна төр засгийн байгууллагууд болон иргэд, олон түмний дунд авлигатай тэмцэх сэтгэл зүй тодорхой хэмжээгээр төлөвшиж, энэ чиглэлд Авлигатай тэмцэх газрын үүргийг нийгэмд хүлээн зөвшөөрөх болсон байна.
Авлигын эсрэг хуулийн дагуу “Монгол улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин”-г хоёр жил дутам үнэлж байна. Авлигатай тэмцэх газар авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг судлан, авлигын индексийг тооцон олон нийтэд мэдээлдэг болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оноосүндэсний хэмжээнд шударга ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, чиглэлээр тууштай ажиллаж олон санал санаачлага гаргасны нэг нь 2002-2010 онд хэрэгжсэн Үндэсний хөтөлбөрийн дараагийн алхам болох Авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх стратегийн баримт бичгийг гаргах санаачлага билээ. Тэрбээр анх Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр “Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмний надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа эзлэгдэж унаснаас дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигад идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлига нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлига Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе гэж төрийн түшээддээ ард түмэндээ хандан би уриалж байна” гэж Монгол улсад шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн юм. Түүнчлэн “Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төрийн албаны бүх түвшинд энэ цаг мөчөөс эхлэн устгах ёстойг хатуу анхааруулъя. Дотоод гадаад хэний ч бай Монгол улсад авлигаар ажил бүтэхгүй, энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа” хэмээн авлигатай тэмцэх ажлын шинэчлэлийн чиглэлийг тодорхойлсон билээ.
Ийнхүүсүүлийн жилүүдэд шударга ёсны зарчмыг үнэт зүйлээ болгосон Авлигын эсрэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай, Шүүхийн шинэчлэлийн багц хуулиуд,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг шинэ хуулиуд батлагдлаа. Тухайлбал: ашиг сонирхлын зөрчил үүсэх, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал олгох зэрэг авлигын шалтгаан нөхцөл болсон зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх эхлэл тавигдсан.
Манай улсаас явуулсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний тайлан болон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн НҮБ-ийн маансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэхалбаирүүлсэн зөвлөмждөө авлигатай тэмцэх арга хэмжээний үндэсний хэмжээний уялдаа холбоог сайжруулахыг анхааруулсан байна. Улс орны хэмжээнд 2010 оноос хойш үндэсний стратеги бодлого гаргаагүй бөгөөд урдах хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж чадаагүй олон зүйлийг цаашид ажил хэрэг болгож, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлигатай тэмцэх шинэ үзэл баримтлал, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн хөгжилд саад тотгор болж буй сөрөг үзэгдлийг эрс бууруулан, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ
Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг судалгааны дагуу авлигын индексээр Монгол Улс 2009, 2010, 2011 онуудад 120 дугаарт жагсаж байсан бол 2012 онд 94 дүгээр байрт шилжсэн боловч олон улсын болон дотоодын холбогдох судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын судалгаагаар авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны үр дүн тод харагдахгүй, авлига буурахад мэдэгдэхүйц ахиц гараагүй гэсэн дүгнэлт хийгдсэн байна.Тухайлбал, авлигын талаарх олон нийтийн санал бодлын 2012 оныбарометрээр төрийн албан дахь авлигаар Монгол улс дэлхийн 107 орноос сүүлээсээ хоёрт орсон байна.
Авлигатай тэмцэх газраас хоёр жил дутам явуулдаг авлигын индексээр Монгол Улс 2011 онд 0.63 гарч, 2009 оныхоос 0.01 пунктээр буурсан нь энэ хугацаанд авлигын нөхцөл байдал муудсан болохыг харуулж байгаа юм.
Монгол улсад хэрэгжиж буй Засаглал ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”\2013\-аар өрхийн орлогод нөлөөлөх хахуулийн дундаж хэмжээ 2006 онд 181.0 мян.төгрөг байсан бол 2013 онд 294.0 мян.төгрөг болж өсчээ. Гэхдээ энд хэт өндөр хэмжээний хахууль багтаагүй байна. Дээд түвшний авлигын түгээмэл хэлбэр нь бэлэн мөнгө гэж судалгаанд оролцогчдын 64.0 хувь нь, ажил албан тушаал гэж 50.0 хувь нь үзсэн байна. Авлигад хамгийн их өртсөн төрийн албанаас /2006-2012 он/ газрын алба өнөөг хүртэл эхний байранд, удаад нь 2010 оноос уул уурхайн салбар, гуравт шүүх, орон нутгийн худалдан авалт, дөрөв, тавд гааль, мэргэжлийн хяналт, улс төрийн нам орж байна. Бизнес эрхлэлтийн орчин дахь судалгаагаар/2013 он/ авлигад хамгийн их өртсөн салбараас уул уурхай /60.0 хувь/, барилга /47.3 хувь/ нэрлэгджээ.Авлигыг бууруулах шилдэг арга нь шударга зарчмаар ажиллах/62.7 хувь/, авлигач улс төрчдийн эсрэг компанит ажил явуулах/40.3 хувь/, авлига өгөхгүй байх/32.4 хувь/ явдал гэж үзсэн байна.
Түүнчлэн төрийн албаны шударга байдлын түвшин 2012 онд дунджаар 46.0 хувьтай үнэлэгдэж, түүний дотор газрын алба 20.3 хувь, цагдаа 31.7 хувь, шүүх 33.6 хувь, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар 48.7 хувиийн үнэлгээтэй гарсан нь туйлын санаа зовоосон үзүүлэлт юм. Мөн байгалийн баялаг, газар, ус ашиглах хуулийн хэрэгжилт 37.2 хувь буюу хамгийн доогуур байна. Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдад тавих шалгуурт: шударга, ёс суртхууны хүмүүжилтэй байхыг 60.1 хувь, ард олны эрх ашгийн төлөө ажиллахыг 54.1 хувь, хууль дээдэлж ажиллахыг 54.1 хувь нь шаарджээ.
Ийнхүү төрийн албанд авлига буурахгүй, дээд түвшний авлига өсөх хандлагатай, төрийн албаны шударга, ёс зүйтэй байдлын үнэлгээ ихээхэн доогуур байгаа нь авлигатай тэмцэх нэн шаардлагатай салбаруудыг тодорхойлж, тэдгээр салбар бүрт шударга, ёс зүйтэй ажиллах бодит үр дүн гарахуйц бодлого, үйл ажиллагаа явуулж, тэдгээрийг үндэсний хэмжээнд нэгтгэн зохицуулах, уялдуулах чиг үүргийг оновчтой болгох шаардлага гарч байна.
Иймд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг ханган, төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг хэвшүүлэх Үндэсний хөтөлбөрийг дахин шинээр баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр. Үндэсний хөтөлбөрийн зорилго
2.1. Үндэсний хөтөлбөр нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгах үндсэн арга зам болох шударга ёсны тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн дараахь зорилгыг хэрэгжүүлнэ:
2.2.1. нийгмийн бүхий л хүрээнд Үндсэн хуулиа чандлан сахиж, хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэдийн эрх зүйн соёлыгдэээшлүүлэх, шударга ёсны хэмжүүрт үндэслэсэн хууль тогтоомжийг баталж хэрэгжилтийг хангуулах,
2.2.2. авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааг үр дүнд хүргэх, НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх,
2.2.3. төрийн албанд эрхэмлэх зүйл, нийтийн эрх ашигт үйлчлэх үүргийн талаарх үзэл баримтлалыг хэрэгжүүлж, төрийн албанд ил тод, ёс зүйт шударга байдлыг хангах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай, алагчлалгүй хүргэх,
2.2.4. төрийн дээд түвшний удирдах албан тушаалтны авлигын эсрэг хүсэл зоригийг тууштай болгох, дээд түвшний авлигыг арилгах, авлигад илүү өртсөн салбарууд болох газрын алба, уул уурхай, шүүх, цагдаа, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, гааль, мэргэжлийн хяналтынбайгууллага болон улс төрийн намыг авлигаас ангид байлгах,
2.2.5. авлига өгөхөөс татгалзах сэтгэлгээг хувийн хэвшил, иргэдэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэх, энэ чиглэлээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудыноролцоог тодотгож, хамтын ажиллагааг өрнүүлэх, уялдаа холбоог сайжруулах,
2.2.6. Авлигатай тэмцэх байгууллагын манлайлал, хариуцлагыг өндөржүүлснээр авлигыг бууруулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах явдал юм.
Гурав. Үндэсний хөтөлбөрийн зорилтууд:
3.1.нийгмийн бүхий л хүрээнд Үндсэн хуулиа чандлан сахиж, хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэдийн эрх зүйн соёлыг дэээшлүүлэх, шударга ёсны хэмжүүрт үндэслэсэн хууль тогтоомжийг баталж хэрэгжилтийг хангуулах хүрээнд:
3.1.1. УИХ хууль тогтоох үйл ажиллагаагаа хариуцлагатай, Үндсэн хуульд чанд нийцүүлэн явуулах,
3.1.2. Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, УИХ-аас байгуулагддаг бусад байгууллагуудын үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах, хараат бус бие даасан байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх,
3.1.3. шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгч, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэл, томилсон этгээдээс хараат бус байлгах,
3.1.4. цагдаагийн ажилтны авлига, сонирхлын зөрчилд өртөх нөхцөл шалтгааныг арилгах,
3.1.5. улс төрийн намын санхүүжилтийн зохицуулалтыг шинэчлэн, ил тод, нээлттэй болгох,
3.2. Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааг үр дүнд хүргэх, НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангахуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд:
3.1.1. мэдээллийн ил тод байдлыг байдлыг хангах, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг үр дүнтэй болгох,
3.1.2. эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бодлогоор дэмжих,
3.1.3. мэдээлэгчийг хамгаалах оновчтой зохицуулалт буй болгох,
3.1.4. ашиг сонирхлын зөрчлийг УИХ, Засгийн газрын түвшинд таслан зогсоох зохицуулалтыг хийх,
3.1.5. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, түүний эрхийг түдгэлзүүлэх процессийг уян хатан болгох,
3.1.6. авлигын гэмт хэргийн бүрэлдхүүнийг НҮБ-ын конвенцид нийцүүлэн тогтоох,
3.2. Төрийн албаны эрхэмлэх зүйлс, нийтийн эрх ашигт үйлчлэх үүргийн талаарх үзэл баримтлалыг хэрэгжүүлж, төрийн албанд ил тод, ёс зүйт шударга байдлыг хангахтөрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай, алагчлалгүй хүргэх хүрээнд:
3.2.1.төрийн албан хаагч төрийн албаны эрхэмлэх зүйл болох Үндсэн хууль, бусад хуулийг сахиж мөрдөх, шударга зан суртхуунтай байх, төрийн үйлчилгээг алагчлалгүй хүргэх, нийтийн эрх ашигт үйлчлэх үүргээ хэлбэрэлтгүй сахидаг болгох,
3.2.2. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнд хяналт тавих Ёс зүйн хороог Засгийн газарт ажиллуулах, ёс зүйн байдалдиргэний нийгмийн байгууллагаас хөндлөнгийн хяналт тогтмол хийлгэж, ажлаас чөлөөлөх, огцруулах шалгуурыг нарийвчлан, тохиолдол бүрт нээлттэй мэдээлдэг байх,
3.2.3. авлигын хэрэгт шийтгэгдсэн төрийн албан хаагчид ногдуулах хариуцлага нь авлигаас олсон ашгаас илүү байх механизмыг тогтоох,
3.2.4. нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар захиргааны шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахын өмнө иргэд, олон нийтийн саналыг авах, тэднээр хэлэлцүүлдэг болох,
3.2.5. төрийн захиргаа, төрийн үйлчилгээний цогц шинэтгэлийг хэрэгжүүлж, хүнээс хамаарах хамаарлыг багасгах,
3.3. Төрийн дээд түвшний удирдах албан тушаалтны авлигын эсрэг хүсэл зоригийг тууштай болгох, дээд түвшний авлигыг арилгах, авлигад илүү өртсөн салбарууд болох газрын алба, уул уурхай, шүүх, цагдаа, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт, гааль, мэргэжлийн хяналтынбайгууллага болон улс төрийн намыгавлигаас ангид байлгаххүрээнд:
3.3.1. Авлигын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг мөрдөн шалгах нөхцлийг бүрдүүлэх,
3.3.2. Төрийн өндөр албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүссэн, хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил гарсаннөхцөлд болон УИХ, Засгийн газрын гишүүдийн эрх мэдлийн хүрээнд гарсан дээрх зөрчлийг шалгах хөндлөнгийн хяналт, мөрдөн шалгах ажиллагааг явуулах зохицуулалтыг буй болгох,
3.3.3. гадаадын хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтэд санхүүгийн болон ёс зүйн хэм хэмжээг сахиулах зохицуулалтыг буй болгох,
3.3.4. газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох харилцаанд шударга, авлигагүй байдлыг хэвшүүлэх,
3.3.5. уул уурхайн салбарт хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, түүнийг эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг үр нөлөөтэй болгох,
3.3.8. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг авлига, сонирхлын зөрчлөөс ангид болгох нөхцөл бүрдүүлэх,
3.3.9. мэргэжлийн хяналтыг санхүүгийн сахилга, аюулгүй байдал, эрүүл ахуйн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх хэлбэрт шилжүүлэх,
3.3.10. улс төрийн намын удирдлага, удирдах зөвлөлийн гишүүдийн хөрөнгө орлогын байдалд хяналт тавих зохицуулалт бий болгох.
3.4. Авлига өгөхөөс татгалзах сэтгэлгээг хувийн хэвшил, иргэдэд хэвшүүлэх, соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс зүйг төлөвшүүлэх, энэ чиглэлээр төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог тодотгож, хамтын ажиллагааг өрнүүлэх, уялдаа холбоог сайжруулах хүрээнд:
3.4.1.авлига өгөхөөс татгалзах нөхцлийг аж ахуйн байгууллагуудад бүрдүүлэх асуудлыг төрөөс дэмжих зохицуулалтыг бий болгох,
3.4.2. аж ахуйн байгууллага/өмчийн хэлбэр харгалзахгүй/, ТББ-ууд, улс төрийн намууд хууль ёс, шударга ёсны төлөө, авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэх үүргийг хэрэгжүүлэх,
3.4.3. бүх шатны боловсролын сургалтын агуулгад шударга ёс, эрх зүйн боловсрол, соёлын асуудлыг тусгах,
3.4.4. ТББ-ууд авлигын эсрэг эвсэл байгуулах, “шударга ёсны гэрээ”-г төрийн байгууллагатай байгуулж ажиллахыг бодлогоор дэмжих,
3.4.5. төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэдэд учруулсан хохирлыг байгууллагад эргэн нөхөн төлүүлэх, нийтийн эрх ашигт /ялангуяа байгаль орчинд/ болон төрд учруулсан хохирлыг шүүхэд нэхэмжлэх эрхийг ТББ-д бодитоор олгох, уг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлдөг байх,
3.4.6. хэвлэл мэдээллийн байгууллагууд соён гэгээрүүлэх нийгмийн үүргээ иргэдийн сонирхлыг татсан төрөл бүрийн хэлбэрээр хэрэгжүүлж, тогтмол нэвтрүүлэг, буланг тодорхой цаг хугацаанд зохион байгуулах үүрэгтэй байх, түүний 50-иас дээш хувийг үнэ төлбөргүй явуулдаг нөхцөлд төрөөс тодорхой урамшуулал, санхүүжилтыг гэрээний дагуу олгодог байх,
3.5. Авлигатай тэмцэх байгууллагын манлайлал, хариуцлагыг өндөржүүлэх хүрээнд: 3.5.1. Авлигатай тэмцэх байгууллага үндэсний хэмжээнд авлига, сонирхлын зөрчлийн эсрэг үйл ажиллагааг үр дүнтэй явуулах нөхцлийг бүрдүүлж, бие даасан байдлыг бэхжүүлэх,
3.5.2. Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын мэргэшлийн мэдлэг, ур чадварыг сайжруулж, мэдээллийн технологийн орчин үеийн тусгай арга хэрэгслийг хэрэглэх нөхцөл бүрдүүлэх,
3.5.3. Авлигатай тэмцэх байгууллага үндэсний хэмжээнд авлигын эсрэг тэмцлийг манлайлан үр дүнтэй ажиллах, түүнд шаардагдах хөрөнгө санхүү, хүний болон материаллаг нөөцийг бүрэн хангах.
Дөрөв. Үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга замууд:
4.1. Авлигын гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх талаар:
4.1.1.Авлигатай тэмцэх байгууллагын стратегийг баталж хэрэгжүүлнэ.
4.1.2.Авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчид болон авлига,сонирхлын зөрчлийн хэрэг, зөрчлийг шийдвэрлэхшүүгч, прокурор,өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт сургалтыг зохион байгуулж, мэргэшүүлнэ.
4.1.3.Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд авлигатай тэмцэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, монгол улсын болон гадаадын хууль сахиулах байгууллагууд шууд хамтран ажиллах боломжийг хангана.
4.1.4.Авлигын хэргийг бусад оронд мөрдөн шалгах, мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах, хулгайлагдсан хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох зорилгоор эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрэээг шинэчлэх ба шинээр байгуулна.
4.1.5.Авлигын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажилтны сонгон шалгаруулалтыг шударга байдал, хандлага, мэдлэг боловсрол, ур чадварт суурилсан зарчмаар явуулах бодлого баримтлана.
4.1.6.Авлигатай тэмцэх байгууллагыг хуулиар зөвшөөрөгдсөн мөрдөн байцаалтын орчин үеийн техник хэрэгслээр хангах, авлига, албан тушаалтны гэмт хэргийг илрүүлэх арга технологийг нэвтрүүлнэ.
4.1.7. Авлигатай тэмцэх байгууллагын мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуг хугацаанд нь ирүүлээгүй, мэдэгдэлд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэдэг механизмийг бүрдүүлнэ.
4.1.8.сэтгүүлчийг сэтгүүл зүйн үүрэгт ажлаа гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан шалгахдаа хорьж мөрдөхгүй байх, хорих ял оноохгүй байх, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангах, сэтгүүл зүйн ёс зарчмыг мөрдүүлэх өөрийн хяналтын зохицуулалтыг төрөөс дэмжинэ.
4.1.9.төрийн албан хаагч хахууль өгөхийг шаардах, гадаадын болон олон улсын байгууллагын албан тушаалтан, хувийн хэвшлийнхнээс хээл хахууль, авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, улс төрийн намын хууль бус санхүүжилтыг гэмт хэрэгт тооцно.
4.1.10.улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гаргаж, парламентад суудалтай намд өгөх төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжээс намд өгөх нийт хандивийн хэмжээг хориглох буюу эрс багасган тогтоох, сонгуулийн хуульд зардлын хэмжээг хамгийн боломжтой түвшинд багасгах, санхүүжилтэд хяналт тавих тусгай хороог парламентад байгуулах, хандивлагчийг нээлттэй зарлах журмыг нарийвчлана.
4.1.11.авлигын хэрэгт шийтгэгдсэн төрийн албан хаагчид ногдуулах хариуцлага нь авлигаас олсон ашгаас илүү байх механизмтай болох, тэтгэврийг бууруулан тогтоох, төрийн албанд дахин орохгүй байх зохицуулалттай болно.
4.1.12.нийтийн эрх ашгийг зөрчсөн албан тушаалтнаар учруулсан хохирлыг арилгуулах, түүнийг ажлаас халах, огцруулах журмыг хуульчлана.
4.1.13.төрийн үйлчилгээг зөвшөөрлийн системээс бүртгэлийн системд шилжүүлэх, төрийн захиргааны байгууллагууд нэгдсэн программ хангамжтай болох, нэг цонхны үйлчилгээ, цахим үйлчилгээнд авлигад өртөмтгий салбаруудыг нэн тэргүүнд хамруулна.
4.1.14. авлигын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх журмыг хөнгөвчлөх, түдгэлзүүлэх хүсэлтэд тодорхой хугацаанд хариу өгөөгүй нөхцөлд шалгах эрх нээгдсэнд тооцохоор хуульчлана.
4.1.15. газар өмчлөх, эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох хүсэлтийг шийдвэрлэх журам, хугацаа, дуудлагаар худалдаалах газрын талаарх мэдээлэл, газар олгосон аливаа шийдвэрийг нээлттэй мэдээлж байх, газар олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, гарсан гомдол саналыг шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдүүлнэ.
4.1.16. уул уурхайн салбарт хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндсэн нөхцөл нь тухайн орон нутгийн баг, хорооны нийтийн хурлын шийдвэр байх, тусгай зөвшөөрөл олгох хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн тухай бүр орон нутгийн хуралд болон нийтэд мэдээлж байх, тусгай зөвшөөрөл олгосон үндэслэл, түүнийг эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг орон нутгийн хурал, захиргаа, ТББ, иргэд хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
4.1.17. шүүх, шүүгч, прокурорт улс төр, бизнесийн бүлэглэл, томилсон этгээдээс нөлөөлөх аливаа нөлөөллийг гэмт хэрэгт тооцох,шүүгчийн авлигын хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэхэд түүний эдэлж буй халдашгүй байдлыг цуцлах үндэслэлийг заах,
4.1.18. авлигын хэрэг, зөрчлийг шийдвэрлэх талаар шүүгч, прокуроруудыг мэргэшүүлэх, хэргийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах үүднээс хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан буй болгох, авлигын хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмыг чангатгах,
4.1.19. авлигатай тэмцэх байгууллагын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийг аймаг бүрт байгуулж ажиллуулах,
4.1.20.авлигатай тэмцэх байгууллага үндэсний хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө санхүү, хүний болон материаллаг нөөцийг улсын төсвөөс бүрэн хангана.
. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа:
4.2.1.Авлигад өртөмтгий салбаруудын албан хаагч, ажилтны авлигад өртөх эрсдлийг бууруулна.
4.2.2.Авлигын хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх бодлого, үйл ажиллагааны талаар хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулна.
4.2.3.Төрийн үйлчилгээний стандартыг үйлчилгээ бүрээр батлан мөрдүүлж,үйлчилгээний хүртээмж, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлнэ.
4.2.4.Төрийн албан хаагчийн ажил үүргийн хуваарийг нэг бүрчлэн тодорхойлж, үр дүнг тооцох индекс бий болгон, түүнд үндэслэн хариуцлага тооцох, урамшуулал олгох механизмыг бүрдүүлнэ.
4.2.5.Төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлж дүгнэн, олон нийтэд жил бүр тогтмол мэдээлнэ.
4.2.6.Хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын талаарх тэдгээрийн саналыг оновчтой шийдвэрлэх зохицуулалтыг бий болгоно.
4.2.7. цагдаагийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг тодорхой болгон, харилцааг стандартчлах, бэлэн мөнгөтэй үл харьцах нөхцлийг бүрдүүлэх, цалин, урамшууллын, нийгмийн баталгааны өсөн нэмэгдэх журмыг буй болгоно.
4.2.8. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, түүнд тавих хөндлөнгийн хяналтыг зөвлөх үйлчилгээний гэрээгээр ТББ-аар гүйцэтгүүлж, нийтэд мэдээлдэг болох, зөрчил гаргасан гүйцэтгэгч байгууллагад хар данс хөтөлж, дахин шалгаруулахгүй журамд шилжих, тендэрийн болон үнэлгээний хороонд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл ордог байх, худалдан авалт хийх шийдвэрийг хууль зөрчиж гаргасан албан тушаалтанд ажлаас чөлөөлөх, огцруулах сахилгын шийтгэл ногдуулдаг болох,
4.2.9. төсвийн зарцуулалтад иргэд, олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоотой болж, төсвийн хуулийн хэрэг, зөрчил бүрт хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлнэ.
4.2.9. орон нутгийн төсөв, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтыг иргэдийн саналаар шийдвэрлэсэн байдалд тавих хяналтыг оновчтой болгож, олон нийтэд мэдээлэх, гарсан зөрчлийг арилгуулахжурмыг тогтооно.
4.2.10. авлига өгөхөөс татгалзах аж ахуйн байгууллагуудын санаачлагыг дэмжиж, дотоод хяналтын, мэргэжлийн холбоодын хяналттай бөгөөд ёс зүйн кодоо мөрдөж ажилласан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт, тендэр сонгон шалгаруулалтад давуу эрх олгох зэргээр урамшуулах, авлига өгсөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцладаг болно.
4.2.11. аж ахуйн байгууллага/өмчийн хэлбэр харгалзахгүй/, ТББ-ууд хууль ёс, шударга ёсны төлөө, авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлдэг байна.
4.2.12. улс төрийн намууд санхүүжилтийнхээ тодорхой хувийг шударга ёс, хууль дээдлэх, авлигаас сэргийлэх, соён гэгээрүүлэхэд зарцуулдаг журамтай болно.
4.2.13. мэдээлэгчийг хамгаалах, түүнд олгох урамшуулал, зардлын хэлбэрийг оновчтой болгоно.
4.2.14. төрийн албан хаагчийг төрийн албаны эрхэмлэх зүйл болох Үндсэн хууль, бусад хуулийг сахиж мөрдөх, шударга зан суртхуунтай байх, төрийн үйлчилгээг алагчлалгүй хүргэх, нийтийн эрх ашигт үйлчлэх үүргээ хэлбэрэлтгүй сахих шалгуураар сонгон шалгаруулж ажиллуулдаг болно.
4.2.15. Авлигатай тэмцэх байгууллагын бие даасан байдалд улс төр, бизнесийн бүлэглэлээс нөлөөлөх тохиолдлыг гэмт хэрэгт тооцно.
4.2.16. Авлигатай тэмцэх байгууллага үндэсний хэмжээнд авлига, сонирхлын зөрчлийн эсрэг үйл ажиллагааг бие даасан явуулах, аливаа хэргийг мөрдөн шалгах, яллах бүрэн эрхтэй байх, шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэсэн байдлын талаар мэдээллийг бүрэн авдаг байна.
4.3.Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа:
4.3.1. Авлигын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль зүй, оюун санааны хор нөлөөг иргэд, олон нийтэд ухуулан ойлгуулж, авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлнэ.
4.3.2. Соён гэгээрүүлэх ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ.
4.3.3. Иргэд, гэр бүлд авлигын хор нөлөөг тайлбарлан таниулах, хүүхэд залуучуудын дунд авлигын хор хөнөөлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шударга зан суртхууныг төлөвшүүлэх, авлигыг үл тэвчих, шударга бус явдалтай эвлэршгүй тэмцэх үзлээр хүмүүжүүлэх үйл ажиллагааг хэвшүүлнэ.
4.3.4.Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах, холбогдох ном, гарын авлага, зурагт хуудас, кино жүжиг, өгүүллэг, тууж зэрэг сургалт сурталчилгааны материалууд бэлтгэн түгээх арга хэмжээ авна.
4.3.5.Авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөтөлбөр бэлтгэж, авлигын хор хөнөөлийг иргэдэд ойлгуулан жигшүүлэх, авлигын эсрэг телевиз радиогийн нээлттэй шууд хэлэлцүүлгүүд зохион байгуулна.
Тав. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх урт, дунд, ойрын хугацааны зорилт байна.
Ойрын хугацааны зорилтыг 2013 оноос 2015 онуудад хэрэгжүүлж дараах үр дүнд хүрнэ:
үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөрийн зорилтуудыг баталж, үйл ажиллагаагаа нэгдсэн зохицуулалтад оруулсан, үйл ажиллагааны матриц төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж эхэлсэн байна.
Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг шинэ шаардлагад нийцүүлэн шинэчлэнэ.
Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд төлөвшүүлж, авлигад өртөх эрсдлийг бууруулна.
Дунд хугацааны зорилтыг 2017-2020 онуудад хэрэгжүүлж, дараах үр дүнд хүрнэ:
Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх суурь тавигдсан байна.
Авлигад өртөмхий салбаруудын тоог багасгаж, улс төрийн өндөр албан тушаалтны авлигын хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцлийг бууруулсан байна.
Төрийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдал сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилж, төрийн албан дахь авлига буурсан байна.
Урт хугацааны зорилтыг 2021-2023 онуудад хэрэгжүүлж, дараах үр дүнд хүрнэ:
Монгол улсад авлигын индекс буурсан байна.
Үндэсний шударга ёсны тогтолцоо бэхжиж, авлигаас ангиднийгэм эдийн засгийн хөгжлийг хангах боломж нэмэгдэнэ.
Төрийн албаны шударга байдал нэмэгдэж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.
Төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.
Зургаа. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт шинжилгээ үнэлгээ:
6.1. Энэхүү хөтөлбөр нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бүрдүүлэх Монгол Улсын төрийн бодлогыг тусгасан үндсэн баримт бичиг бөгөөд дагалдан гарсан ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.
6.2.Хөтөлбөр батлагдмагц Авлигатай тэмцэх газар нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн нарийвчилсан төлөвлөгөө гаргах болон төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна.
6.3.Авлигатай тэмцэх газар жил бүрийн төлөвлөгөөний биелэлтийг хянахдаа төрийн бус байгууллагын оролцоотойгоор явуулах бөгөөд тайланд хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээ хийлгэх ажлыг тухайн жил бүр зохион байгуулах, тайлангийн дүнг бүх холбогдох байгууллагуудад хүргэж, иргэдэд чиглэсэн мэдээллийг бэлтгэн хүргүүлэх үүргийг хүлээнэ.
6.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаарх дунд хугацааны тайланг бүх нийтээр хэлэлцүүлэх ажлыг олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, шинжээч, судлаачдын оролцоотойгоор зохион байгуулна.
6.5.Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх аргачлалыг 2 дахь жилээс нь хэрэгжүүлж эхэлнэ. Тусгайлсан аргачлал боловсрогдон гарах хүртэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын ажлын төлөвлөгөөний биелэлтийг АТГ-аас гаргасан төрийн байгууллагуудын авлига, хүнд суртлын эсрэг явуулж буй үйл ажиллагааг үнэлэх аргачлалын дагуу үнэлнэ.
6.6.Авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж УИХ-аар батлуулах үйл ажиллагааг АТГ зохион байгуулж, бүхий л талын оролцоог хангаж ажиллана. Авлигатай тэмцэх газар нь энэхүү хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, тогтоосон хугацаанд тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлж ажиллана.
6.7.Авлигатай тэмцэх хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Монгол Улсын Засгийн газар хариуцна.
12