Jump to content

Аарц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аарц- сүүн бүтээгдэхүүн. Тараг буцалгаад аарц гаргаж авдаг байна. Мөн аарцыг хатааж ааруул хийдэг байна. Шүүсэн аарц гэдэг нь аарцыг шар сүүгүй болтол шүүгээд гарсныг хэлнэ. Шүүсэн аарцыг бөөрөнхийлөн хөлдөөх юмуу, бог малын гүзээнд цутгаж хөлдөөж хадгалдаг байна.

Томоохон саванд таргаа хийгээд зөөлөн гал дээр дөнгөж буцалгаад авч 20 орчим минут байлгах хэрэгтэй. Буцлах явцад сайтар хутгаж өгнө. Нэлээд их шар сүү гарна. Гаргаад 3,4 давхар марли даавуугаар амыг нь сайн уяад юмнаас дүүжилж шүүнэ.