Jump to content

Арвас хошуут

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арвас хошуут
Collared Aracari (Pteroglossus torquatus)
Collared Aracari (Pteroglossus torquatus)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Piciformes
Овог: Ramphastidae
Vigors, 1825
Төрөл

Andigena
Aulacorhynchus
Pteroglossus
Ramphastos
Selenidera

Арвас хошуут нь Ramphastidae овгийн шувууд бөгөөд бор шувуу хэлбэртэний багтай ойр юм.

Алаг, том хошуутай эдгээр шувуу нь Аргентин, Эквадор, Гватемал, Колумби, Никарагуа, Панам, Бразил, Венесуэл, Перу, Боливи, Хондурас, Мексик зэрэг улсын нутагт амьдарна.

Хамгийн жижиг зүйл нь 130 гр, 29 см урт байх ба 680 гр, 63 см урт хүртэл том зүйл бий. Богино, цомцгор бие, бүдүүн хүзүү, жижиг далавч, хүчирхэг хөлтэй. Биеийн талаас илүү урт том махир, тод алаг хошуу нь гол онцлог нь юм. Арвас хоуут нь модонд амьдрах ба 2-4 цагаан өндөг гаргадаг. Тэд тоншуул болон бусад амьтдын гаргасан модны хонгил нүхэнд үүрлэдэг. Дэгдээхэй нь өндөгнөөс хагарах үедээ ямар ч өд сөдгүй, нүцгэн гардаг.

Энэ шувуу нь нүүдэллэхгүй ба ихэвчлэн хосоор, цөөн тоогоор сүрэглэн амьдарна.

Keel-billed Toucan

Арвас хошуутын гол идэш нь жимс юм. Мөн заримдаа хорхой шавьж, гүрвэл, бусад шувуудын өндөг идэх нь бий. Жимсээр хооллох энэ шувууд нь модны үр тараах экологийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Улаан цээжит арвас хошуут (Ramphastos dicolorus), Модны хонгил дахь үүрэндээ.




 Commons: Ramphastidae – Викимедиа зураг, бичлэг, дууны сан