Jump to content

Гурванхуруут захлай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гурванхуруут захлай
Нисэж байна, Германд.
Нисэж байна, Германд.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Цахлайнхан
Төрөл: Захлай, Rissa
Зүйл: R. tridactyla
Латин нэр
Rissa tridactyla
(Карл Линней, 1758, Их Британи)

Гурванхуруут захлай, Rissa tridactyla, урьд Гурван хуруут цахлай гэгдэж байсан, нь Цахлайнхан овгийн шувуу юм.

Нас бие гүйцсэн захлай нь 40 см урт, далавчаа дэлгэхэд 90-100 см юм. Тэд цагаан толгой, бие, саарал нуруу, хар хөл, шар хошуутай. Заримдаа ягаавтар, улаан хөлтэй байх нь бий.

Энэхүү шувуу нь Еврази, Номхон далай болон Атлантын далайн хойд эргээр, ихэвчлэн Хойд Америк, Европт элбэг таарна. Өндөр байц хад, цохионд үүрлэн сүрэглэх ба маш дуу чимээ ихтэй. 1-2 өндөг гаргана. 25-32 хоног дараад ангаахай гарах ба 4-5 нас хүрж байж бүрэн бие гүйцдэг аж.

Гурванхуруут захлай голдуу загасаар хооллоно.

 Commons: Rissa tridactyla – Викимедиа дуу дүрсний сан