Jump to content

Нувел-Аквитани

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нувел-Аквитани
Нувел-Аквитани мужийн далбаа Нувел-Аквитани мужийн сүлд
Франц дахь Нувел-Аквитани байршилНувел-АквитаниНувел-АквитаниНувел-АквитаниОвернь-Рона-АльпБретаньБретаньБургунд-Франш-КонтеТөв-Вал де ЛуарГранд ЭстИль-де-ФрансКорсикаОкситаниО-де-ФрансНормандиПеи де ла ЛуарПеи де ла ЛуарПрованс-Альп-Номин эрэг
Франц дахь Нувел-Аквитани байршил
Үндсэн мэдээлэл
Мужийн төв Бордо
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) Ален Руссе (СН)
Хүн ам 5,935,603 (1. Нэгдүгээр сар 2016)
Хүн амын нягтрал 70.6 хүн км² тутамд
Газар нутаг 84,030 км²
Департамент 12
Арондисман 41
Суурингийн холбоод 155
Кантон 258
Коммун 4,314
ISO-3166-2 код FR-NAQ

Нувел-Аквитани мужийн хөрсний газрын зураг

Нувел-Аквитани (Франц: Nouvelle-Aquitaine [nuvɛl akitɛn], Монгол: Шинэ Аквитани) нь 2016 оны долоодугаар сарын 27-нд болсон орон нутгийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн мөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Францын нэгэн шинэ мужийн нэр юм.[1] 2016 оны нэгдүгээр сарын 1-нд үүсгэн байгуулагдсан тус муж нь эхлээд Аквитани-Лимузен-Пуату-Шаранта гэх нэртэй байсан ба энэ нь хуучин байсан Аквитани, Лимузен, Пуату-Шаранта мужуудын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар холбон нийлүүлснээр бий болжээ.

Нувел-Аквитани нь нийт 84.061 км² нутаг дэвсгэртэй ба үүгээрээ тус улсын хамгийн том нутаг дэвсгэртэй мужид орох бол хүн амын тоогоороо (5.935.603 хүнтэй, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний мэдээлэл) дөрөвдүгээрт эрэмбэлэгдэнэ. Мужийн төв нь Бордо хот.

Нувел-Аквитани мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:

Хот Хүн ам
(Мэдээ: 2016)
Департамент
Бордо 252.040 Жиронда
Лимож 132.660 Дээд Вьен
Пуатье 87.961 Вьен
По 77.251 Атлантын Пиреней
Ла-Рошель 75.736 Шаранта-Маритим
Мериньяк 70.317 Жиронда
Пессак 61.859 Жиронда
Ниор 59.005 Дө-Севр
Байон 50.589 Атлантын Пиреней
Брив-ла-Гайард 47.004 Коррез
 Commons: Nouvelle-Aquitaine – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. La région choisit son nom : Nouvelle-Aquitaine (Memento 27. Зургаадугаар сар 2016 цахим архивт) auf laregion-alpc.fr, abgerufen am 27. Juni 2016