Олон төвтэй бодлого
Олон төвтэй бодлого /олон туйлт тогтолцоо/
Полицентризм (англ. polycentrism; эртний грек-πολύς — олон, төрөл бүрийн + латин - cetrum төв, төвлөрөл=полицентр).
Монгол хэлээр “олон төвтэй” /салаа төвтэй, олон туйлт / гэвэл илүү зохилтой. Орчин үеийн дэлхийн улс төрийн газар зүйн /геополитикийн/ зарчим бөгөөд тогтолцооны нэг онцлог. Олон төвтэй тогтолцоо нь геополитикийн /эдийн засгийн, цэргийн, нэг хэлтнүүдийн гэх мэт/ олон хүчин зүйлээс хамаарч бий болдог. Полицентризм гэдэг нь олон улсын харилцааны системд бусдаас илүү хүчирхэг улс орнууд болон ямар нэгэн ашиг сонирхолоор нэгдсэн бүлэг орнууд /блок/ дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлохыг хэлнэ. Орчин үед цэргийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн хөгжил нөлөөлөхүйц хүчин зүйл болж байна.
“Олон төвт даяршлал” гэдэг ойлголт нь улс орон хоорондын хүчний тэнцвэр дээр оршин тогтнодог. Энэ нь төр, шашин шүтлэг, үндэстэн, соёл иргэншлийн хэлбэр болон эдгээрийн үнэт зүйлсийн адил тэгш эрх юм. Үүнд зөвхөн хөгжингүй орнууд бус бусад том, жижиг бүх орнууд хамаарагдана.