Jump to content

Самбо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Самбо (Орос: самбо) гэдэг нь харьцангуй орчин үед үүссэн, тулааны урлаг, спорт бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад бий болж, 1938 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Спортын Зөвлөлөөс албан ёсоор спорт гэж хүлээн зөвшөөрөгдсөн бие хамгаалах урлаг болно.

"Самбо" хэмээх үг нь орос хэлээр-" САМооборона Без Оружия" буюу "зэвсэггүйгээр өөрийгөө хамгаалах" гэсэн утгатай үгний товчлол болно. Японы жүдо, Арменийн коч, Гүржийн чидаоба, Молдавын тринта, Татарын көрэш, Узбекистаны кураш, Монголын үндэсний бөх болон Азербайжаны гулеш зэрэг бөхийн төрлүүдээс түүвэрлэн санаа авсан гэгддэг.

Самбог үндэслэгчид нь Василий Ощепков (1937 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед жүдог үндэслэгч Каноо Жигороогоор хичээл заалгаж байснаасаа болж Сталины тушаалаар цаазлагдсан) болон Виктор Спиродонов нар юм. Тэд тус тусдаа хоёр улгаатай стилийн, ижил нэртэй тулааны урлагийг бий болгожээ. Спиродоновын үүсгэсэн урсгал нь илүү зөөлөн, айкидотой төстэй систем бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайны үед бий болжээ[1]. Виктор Спиродоновын шавь Анатолий Харлампиев албан ёсоор спортын самбог үндэслэгч гэгддэг.

Самбогийн гурван хувилбар бий.

  • Спортын самбо буюу Самбо бөх (Орос: Борьбa Самбо). Чөлөөт бөх буюу жүдотой төстэй. Тэмцээн явагдах зарчим нь жүдогийнхтой ижил боловч дүрэм, протокол, өмсгөл нь ялгаатай. Боох, өчихийг хориглодог.
  • Байлдааны самбо (Орос: Боевое Самбо). Цэрэг байлдааны чиглэлээр хөгжсөн орчин үеийн тулааны урлаг. Боох, өчих мэх хийх, цохих нь зөвшөөрөгдөнө. Тамирчид самбо бөхийн өмсгөлтэй ижил өмсгөл өмсөх бөгөөд гар, толгой, шилбэндээ хамгаалалт зүүдэг. 2001 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон.
  • Чөлөөт самбо - 2004 онд Америкийн Самбогийн Холбооноос зохиосон дүрмийн дагуу явагддаг. Өчих, боох мэх зөвшөөрөгддөг ч цохиж болдоггүй. АСХ нь уг дүрмийг зохиохдоо самбогийн тэмцээнүүдэд жүдо, жүүжицүгийн тамирчид оролцоход хялбар болгохыг зорьжээ.
  1. Виктор Афанасьевич Спиридонов - peoples.ru дахь профиль (орос хэлээр)
 Commons: Самбо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан