Jump to content

Түркмен хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Туркмен хэл
türkmençe, türkmen dili,
түркменче, түркмен дили,
تۆرکمن ديلی ,تۆرکمنچه
Туркмен латин, кирилл болон Перс-Араб бичгээр
ТархалтТуркменистан, Орос, Иран, Узбекистан, Афганистан, Тажикистан[1][2]
УгсаатанТуркменистан дахь 5.1 аяс Туркменчүүд (2020)[3]
Төрөлх хэлтэн
6.56 сая (2009–2015)[3]
Аялга
Латин (Туркмен цагаан толгой, албан ёсны), Перс-Араб, Кирилл
Туркмен брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс
 Туркменистан
Томьёолбор
ISO 639-1tk
ISO 639-2tuk
ISO 639-3tuk
Глоттологturk1304
Linguasphere44-AAB-a нэг хэсэг
Төв Ази дахь Туркмен хэлний тархалт
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Туркмен хэл[4] (түркменээр Türkmen dili) — Түркмен угсаатны хэл, тиймээс ч Туркменистаны албан ёсны хэл. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн баруун урд хэсэг болох Огуз дэд бүлэгт харъяалагддаг. Түрэг хэлнүүдээс Түрк, Азербайжан хоёрт илүү дөхнө. Газарзүйн хувьд түркмен хэл Түркмени, Иран, Афганистан, Түрк, Сири, Тажикистан, Казахстан, Узбекистан болон ОХУ-д тархсан байдаг.

1940 оноос хойш албан ёсны баримт бичиг, дээд боловсрол, шинжлэх ухаанд орос хэл рүү шилжсэний дараа олон хүмүүс туркмен хэлийг ашиглахаа больж эхэлсэн. 1940-1991 онуудад туркмен хэлэнд орос хэлнээс асар их хэмжээний үг зээлж авсан (энэ нь эргээд сингармонизмын зарчмыг зөрчиж байна). 1991 онд ЗСБНХУ задран унасны дараа туркмен хэлийг Туркменистаны албан ёсны хэл болгон зарласан бөгөөд 2000 оноос хойш Туркменистан дахь албан ёсны бичиг баримт болон хэлний үйл ажиллагааны бусад бүх салбарыг зөвхөн туркмен хэлээр явуулж байна.

2016 онд Туркменистан улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш анх удаа “Туркмен хэлний тайлбар толь” (50 мянга орчим үг), “Туркмен хэлний зөв бичих дүрмийн толь” (110 мянга орчим үг) хэвлэгджээ.

1920 оноос өмнө араб цагаан толгой ашиглаж байсан бөгөөд эхлэд латин үсэг рүү шилжээд 1930-аад оны дунд үеэс кирил үсэг ашиглаж байгаад 1993 оноос латин үсэг рүү шилжсэн байна.

1940-1995
оны кирилл
1929-1940
оны латин
с 1995 оноос
хойшх латин
1929 он
хүртэлх араб
Аа Aa Аа آ ع
Бб Bb ب
Вв Vv Ww و
Гг Gg Gg گ
Гг Ƣƣ
Дд Dd Dd د
Ее Ее Ее
Ёё
Әә Əə Ää أ
Жж Ƶƶ Žž ژ
Җҗ Çç Jj ج
Зз Zz Zz ظ ض ذ ز
Ии Ii Ii ى
Йй Jj Ýý
Кк Kk Kk ک
Кк Qq ق
Лл Lʟ Ll ل
Мм Mm Mm م
Нн Nn Nn ن
Ңң Ꞑꞑ Ňň ڭ
Оо Оо Oo او
Өө Ɵɵ Öö اۇ
Пп Pp Pp پ
Рр Rr Rr ر
Сс Ss Ss ث س ص
Тт Тт Tt ط ت
Уу Vv Uu او
Үү Yy Üü اۇ
Фф Ff Ff ف
Хх Hh Hh خ
Цц
Чч Çç چ
Шш Cc Şş ش
Щщ
Ъъ
Ыы Ƅƅ Yy ى
Ьь
Ээ ٱ
Юю
Яя
  1. Бүгд Найрамдах Тажикстан улсын хүн амын угсаатны бүрэлдэхүүн, хэл, иргэншил, III боть (орос хэл дээр)
  2. "Тажикистаны угсаатны туркменууд өвөг дээдсийнхээ уламжлалыг хадгалдаг". CABAR.asia (британи-англи хэлээр). 2019-06-14. Татаж авсан: 2024-01-07.
  3. 3.0 3.1 Туркмен хэл at Ethnologue (26th ed., 2023) Загвар:Closed access
  4. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-д туркменский язык утгыг түркмен хэл гэж орчуулсныг баримтлаж "Түркмен хэл" гэж бичив. Мөн гадаад үгийг бичихэд Орос бичгийг ихэвчлэн дагадгаас "Туркмен хэл" гэж бичигдэх нь байдаг.