Улаанбаатар
Утаанбаатар
ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ[a] | |
---|---|
Utaanbaatar | |
УБ, Нийслэл, Хот | |
Монгол дахь Улаанбаатарын байршил | |
Улс | Монгол |
Өргөө байгуулагдсан | 1639 |
Одооны газарт төвхнөсөн | 1778 |
Улаанбаатар нэртэй болсон | 1924 |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хурал-Засаг дарга |
• Биет | Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |
• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч | Хишгээгийн Нямбаатар (МАН)[1] |
Газар нутаг | |
• Нийт | 4,704.4 км2 (1,816.3 бээр2) |
Өндөр | 1,350 м (4,429 фут) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 1,640,781 |
• Нягтрал | 311/км2 (810/бээр2) |
ДНБ | |
• Нийт | ₮ 46,877 тэрбум $ 13.52 тэрбум (2023) |
• Нэг хүнд ноогдох | ₮ 28,570,122 $ 8243.49 (2023) |
Цагийн бүс | UTC+08:00 (H) |
Шуудангийн код | 210 xxx |
Бүсийн дугаар | +976 (0)11 |
ХХИ (2018) | 0.810[3] – маш өндөр |
Улсын бүртгэлийн дугаар | УБ, УН |
ISO 3166-2 | MN-1 |
Вэб сайт | www |
Утаанбаатар
нь Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол Улсын цорын ганц саятан хот юм.
Утаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн орших ба 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй. 2021 оны эцсээр 1,649,172 хүн оршин сууж байна. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 204 хороонд хуваагддаг.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Утаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1912 оноос улсын нийслэл болж[4], XX зуунд барилгажиж, аж үйлдвэр хөгжин, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Утаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм. Түгжрэл утаа маш ихтэй дэлхийн цор ганц улс юм.
Нэр
[засварлах | кодоор засварлах]1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө (ᠥᠷᠭᠦᠭᠡ), 1651 оноос Номын хүрээ (ᠨᠣᠮ ᠤᠨ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1706 оноос Их хүрээ (ᠶᠡᠬᠡ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ), 1912 оноос Нийслэл хүрээ (ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар (ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ) гэв.[5] XX зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ, Хүрээ (ᠬᠦᠷᠢᠶᠡᠨ) гэхэд ойлгодог байсан. Одоо үед хотын нэрийг УБ, Нийслэл, Хот гэж товчлон ярихад тодорхой танина.
Өрнө дахин дахь орнууд, түүний дотор оросууд 1924 он хүртэл Улаанбаатар хотыг Урга (Urga) (Өргөө гэсэн үгнээс) гэж нэрлэж байсан. 1925 оноос хойш Оросоор Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэх болсон. Англи хэлэнд Ulan-Bator гэсэн хэлбэр түгээмэл хэрэглэгддэг байсан ч орчин цагт Ulaanbaatar гэсэн хэлбэр түгээмэл болж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Урьд үе
[засварлах | кодоор засварлах]Монголын нууц товчоонд тэмдэглэснээр «12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв» гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг.
Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань Улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёр удаа галдан шатаагдсан.
Түүнээс хойш монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байснаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абтай сайн хан Хар Хорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.
Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөн 1639 онд өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Их Монгол уулын өвөр, Бага Монгол уулын ар бэлийн Ширээт цагаан нуурын хөвөөнд байгуулсан хожмоо “Шар бүсийн хот” хэмээн нэрлэгдэх болсон Өргөө нь өнөөгийн Улаанбаатарын үүслийн үндэс болсон.
Өргөө нь 1639-1778 онд Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 28 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг.
1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд, Дамбадаржаалин хийд зэрэг баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга гаруй болжээ[6].
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]1911 оны 12 дугаар сард Богд Хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүжанээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн.
1924 оны Монгол Улсын анхны Үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон байна. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байр орон сууцаар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.
Нэн орчин үе
[засварлах | кодоор засварлах]1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсөж байгаа.
Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөлт нь Монгол улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төв болон хөгжих хэтийн хандлагатай байна.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хот нь Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа тус тус хүрээлэгдсэн бөгөөд Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд байрладаг. Дунджаар далайн түвшнээс дээш 1351 м өндөрт оршдог.
Нийт 4,704.4 км2 нутагтай.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар нь маш өндөр газарт, харьцангуй өндөр өргөрөгт, ямар ч эргээс хэдэн зуун километр зайтай оршдог зэрэг шалтгаанаас болж дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог. Жилийн дундаж температур нь -1.3 °C. Богино, дулаан зунтай бөгөөд урт, маш хүйтэн, хуурай өвөлтэй.
Жилийн дундаж хур тунадас нь 242.7 мм, дундаж чийгшилт нь 69%.
Улаанбаатар хотын хаврын улирал нь 5 сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд дунджаар 5°С, дулаахан өдрүүдтэйгээс гадна сэрүүхэн ч өдрүүдтэй. Мөн гэнэт цасан шуурга ч тавьдаг. Харин зуны улирал нь дунджаар 30°С дулаан, бороотой, зарим тохиолдолд гэнэтийн мөндөр ордог.
Намрын улиралд нарлаг налгар өдрүүд удаанаар үргэлжилдэг бөгөөд дундаж дулаан нь 7°С. Моддын навчис шарлаж, аажмаар хүйтрэн цас аажмаар орж хэлдэг.
Улаанбаатар хотод ихэвчлэн маш хүйтэн өвөл болдог. Дундаж температур нь -25°С хүрдэг. Хэдийгээр өвөлдөө их хүйтэн байх ч үүл багатай нарлаг өдрүүдтэй үе олон байна.
Улаанбаатар | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаанбаатар
Эх сурвалж: WMO; wetterkontor.de
|
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Хотын удирдлагын тогтолцоо нь хотын нийт иргэдээс 4 жил тутамд сонгогддог Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, уг хурлаас нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайд 4 жилийн хугацаатай томилдог Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын Захирагч буюу хотын даргаас бүрдэнэ. Хотын дарга нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол,Монгол Улсын Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг.
Нийслэлийн дүүргүүд
[засварлах | кодоор засварлах]Дүүрэг нь нийслэлийн засаг захиргааны нэгж юм. Нийслэл Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг нь хотын төвөөс алслагдсан байдаг. Дүүрэг нь хороодод хуваагдана. Дүүрэг нь дангаараа эсвэл нийлж Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.
Дүүрэг | Хороод | Хүн ам 01.01.2006 |
Хүн амын өсөлт (%) |
Хүн ам 01.01.2007 |
Хүн амын өсөлт (%) |
Хүн ам 01.01.2008 |
Газар нутаг km² |
Нягтшил /km² |
---|---|---|---|---|---|---|---|---|
Багануур | 5 | 25,261 | 1.9 | 25,731 | 0.9 | 25,969 | 620.2 | 41.9 |
Багахангай | 2 | 3,776 | 1.4 | 3,827 | 1.0 | 3,864 | 140.0 | 27.6 |
Баянгол | 34 | 160,479 | 0.2 | 160,818 | 2.7 | 165,159 | 29.5 | 5,598.6 |
Баянзүрх | 43 | 196,132 | 7.9 | 211,614 | 4.7 | 221,565 | 1,244.1 | 178.1 |
Налайх | 8 | 26,529 | 2.9 | 27,297 | 3.1 | 28,152 | 687.6 | 40.9 |
Сонгинохайрхан | 43 | 204,587 | 3.2 | 211,056 | 4.4 | 220,295 | 1,200.6 | 183.5 |
Сүхбаатар | 20 | 117,233 | 5.0 | 123,041 | 5.2 | 129,486 | 208.4 | 621.3 |
Хан-Уул | 25 | 87,912 | 3.4 | 90,925 | 4.1 | 94,670 | 484.7 | 195.3 |
Чингэлтэй | 24 | 130,501 | 1.8 | 132,883 | 2.4 | 136,014 | 89.3 | 1,523.1 |
Нийт | 204 | 952,410 | 3.7 | 987,192 | 3.8 | 1,025,174 | 4,704.4 | 217.9 |
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотын хүн ам нь 2014 оны байдлаар[8] 1,324,000 бөгөөд нягтшил нь квадрат километр тутамд 300 хүн. Нийт хотын хүн амын 67%-ийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг бөгөөд үүнээс 30% нь 16-аас доош насны хүүхдүүд байна.
Он | Бүгд (мянган хүн) |
Улсын дүнд эзлэх хувь |
---|---|---|
1926 | 1.5 | 0.22 |
1930 | ▲10.5 | 1.44 |
1940 | ▲24.2 | 3.28 |
1950 | ▲95.8 | 12.62 |
1960 | ▲145.8 | 15.56 |
1970 | ▲280.5 | 22.80 |
1980 | ▲418.7 | 25.54 |
1990 | ▲560.6 | 26.71 |
2000 | ▲760.1 | 32.02 |
2010 | ▲1112.3 | 40.66 |
2011 | ▲1151.5 | 41.41 |
2012 | ▲1287.1 | 45.78 |
2013 | ▲1318.1 | 45.96 |
2014 | ▲1372.0 | 46.82 |
2015 | ▼1363.0 | 45.50 |
2016 | ▲1396.3 | 45.66 |
2017 | ▲1440.4 | 46.2 |
2018 | ▲1463.0 | 46.03 |
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Олон улсын
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатарт хотын баруун өмнөд хэсэгт, 18 км зайд орших Чингис хаан олон улсын нисэх буудал байрладаг. Энэ нисэх буудлаас үндэсний тээвэрлэгч МИАТ төрийн өмчит компани Токио, Сөүл, Берлин, Москва, Эрхүү, Бээжин, Хонконг хотууд руу нислэг үйлддэг. Мөн гадаадтай Монголын төмөр замаар Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замын сүлжээтэй Москва, Бээжинтэй холбогддог.
Хот дотор
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотын доторхи тээврийн үйлчилгээг Нийслэлийн Нийтийн тээврийн газар удирдан зохион байгуулдаг ба нийтийн тээврийн үйлчилгээ нь Үндсэн, Туслах, Буухиа, Хот орчмын, Такси гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.
Үйлчилгээнд троллейбус, автобус, рэйлбус, микробус, такси, дуобус зэрэг үйлчилдэг. Хотын тээврийн нэгэн онцлог нь хувийн машинтай иргэд хувиараа такси маягаар үйлчилэх явдал элбэг бөгөөд энэ нь бусад өөр улсын нийслэлд бараг ажиглагддаггүй онцлог үзэгдэл юм.
Холбоо шуудан
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотод анх 1919 онд телеграф холбоо байгуулагдаж олон улсын телеграфын сүлжээнд орсон тэрнээс өмнө энгийн цаасан хэлбрийн шуудан холбоо ажиллаж байв. 1924 онд Монголын Цахилгаан Холбооны газар үүсэн байгуулагдаж бүх шуудан харилцааг удирдаж нэгтгэсэн байна. 1995 онд анхны интернэт харилцааны Датаком ХХК-ий үйлчилгээгээр иргэдийн интернэт харилцааны эхлэл тавигдсан юм. Одоогоор Улаанбаатарт Монголын Цахилгаан ХК шугамын холбооны үйлчилгээг ба үүрэн утасны үйлчилгээг, Монгол Шуудан компани энгийн шуудангийн үйлчилгээг, 80 гаруй интернэт холболтын компаниуд, 4 үүрэн утасны хувийн компаниуд тус тус шуудан холбоо харилцааны үйлчилгээг хариуцаж байна. 2016 оны дундаас Улаанбаатарт 4G LTE гар утасны холбоо нэвтэрсэн нь хотын иргэдийг дэлхийн аль ч өндөр хөгжилтэй хотын адилаар өндөр хурдны интернэтээр хөдөлгөөнт байдлаар харилцах боломжийг олгосон байна.
Шинжлэх ухаан технологи
[засварлах | кодоор засварлах]Орчин үед хувийн компаниуд ба их сургуулиуд Улаанбаатарт өөрсдийн ба гадны дэмжлэгтэй судалгаа туршилтуудыг эрчимтэй хөгжүүлж импортыг орлох бүтээгдхүүн үйлдвэрллийг эрчимтэй хөгжүүлж байна. Нарны зайн шинэ технологийн үйлдвэр, цахилгаан станцын системийн удирдлагыг дотооддоо бүрэн бүтээх ажилууд 2011-2013 онуудад хувийн компаниудын оролцоотойгоор амжилттай хийгдэж Монголын шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэлхийн түвшинд ойртуулсан алхмууд хийгдэж байна. Улаанбаатар дахь 100 орчим их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн дэвшлийг хангах гол түшиц болж төсөл хөгжүүлэлтийн ажилууд хийгдэж байна. 2013 оноос имбэдэд системийн үйлдвэрллийн эхний суурь Улаанбаатар дахь мэдээллийн технологийн салбарт тавигдлаа. 2016 оноос 4G гар утасны холболт Улаанбаатарт нээгдэснээс хойш технологийн шинэ дэвшил хотын оршин суугчидын мэдээлэл түргэн шуурхай авах боломж эрс сайжирч гар утсаараа телевиз үзэх зэрэг шинэ үйлчилгээ ба бусад техноллогийн инновацыг хотын орчинд бүрдүүлж байна.
Соёл урлаг
[засварлах | кодоор засварлах]Монголын Үндэсний төв галерей | Дуурийн театр | Улаанбаатрын номын баяраар | Драмын Эрдмийн театр |
Улаанбаатар хотод соёл урлагийн шинэ хандлагууд үндэсний уламжлалын нөлөөгөөр Европын соёл урлагтай өвөрмөцөөр хослон хөгжиж байна. Дуу хөгжим, драм, балетийн олон арван жилийн өвөрмөц хосолсон хөгжил ба үндэсний гар урлалын олон зуун жилийн ур ухааны баялаг өв сан энэ хотод төвлөрдөг. Одоогоор Улаанбаатар хотод 70 гаруй соёл урлагийн байгууллага олон нийтэд үйлчилж байна.
Дэлгэмэл зураг
[засварлах | кодоор засварлах]Үйлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Энэ хотын нэг онцлог нь үндэсний хамгийн их үйлдвэрлэл үйлчилгээ төвлөрсөн бүс болдогт бөгөөд одоогоор 40000 орчим том жижиг компаниуд Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 46%-ийг үйлдвэрлэж байна. Хотын бүсэд экологид хоргүй үйлдвэрллийг ихэсгэх ба хортой үйлдвэрллийг хотоос гаргах асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байна. Үүнд арьс боловсруулах үйлдвэрүүд нь УБ-ын бүсэд Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болж энэ талаар сайн эрс шийдэж чадахгүй байна.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хот нь дэлхийд хосгүй үнэт үзмэртэй музейнууд, Буддын соёлын газрууд, хотын төв талбай болон хотын ойр орчмын аялал зугаалгын газруудтай. Сүүлийн үед олон үндэстний амтат хоолоор үйлчилдэг ресторанууд олноор нээгдсэн, мөн жуулчны байгууллагууд хотын аяллын хөтөлбөрт бүтээлчээр анхаарч байгаа нь Улаанбаатар хотод сонирхолтой аялал хийх боломжийг улам сайжруулж байна.
Aх дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]2024 оны байдлаар Улаанбаатар хот нь нийт 9 орны 18 хоттой ах дүүгийн харилцаатай байна. [10] [11] [12]
- Оросын Москва (1957)
- Хятадын Хөх хот (1991)
- Өмнөд Солонгосын Сөүл (1995)
- Оросын Эрхүү (1998)
- Америкийн Нэгдсэн Улсын Денвер (2001)
- Куба Хавана (2002)
- Туркийн Анкара (2003)
- Америкийн Нэгдсэн Улсын Оакланд (2006)
- Оросын Элст (2010)
- Туркийн Газиентип (2010)
- Хятадын Бээжин (2014)
- Оросын Новосибирск (2015)
- Оросын Улаан-Үд (2015)
- Өмнөд Солонгосын Инчон (2017)
- Тайландын Бангкок (2017)
- Казахстаны Астана (2019)
- Хятадын Чунчин (2022)
- Киргизийн Бишкек (2023)
Алдартай хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Улс төр, нийгмийн зүтгэлтэн
[засварлах | кодоор засварлах]Спортын алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Отрядын Гүндэгмаа, 2008 оны олимпын буудлагын төрлийн мөнгөн медальт
- Энхбатын Бадар-Ууган, 2008 оны олимпын боксын 56 кг-н жингийн аварга
- Очирбатын Бурмаа
- Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, жүдогийн ДАШТ-ний хүрэл медальт
- Цогбадрахын Мөнхзул, буудлагын спортын ААШТ-ний аварга
- Пүрэвдоржийн Сэрдамба, 2008 оны олимпын боксын 48 кг-н жингийн мөнгөн медальт
- Нямбаярын Төгсцогт
- Очирбатын Насанбурмаа
Урлагийн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Д.Энхжаргал Монгол Улсын "СТА", Алдарт "Сirque Du Soleil"-ийн "O"Show дахь "Уран Нугараач"
- Цэндийн Батчулуун, нэрт хөгжмийн удирдаач, МУАЖ, "Морин хуур" чуулгын даргаар ажиллаж байв.
- Тангадын Мандир, зураач, түүхч[13]
- Болдын Сэргэлэн, балетчин, ДБЭТ-н даргаар ажиллаж байсан
Дуучид
[засварлах | кодоор засварлах]- Батмөнхийн Сарантуяа, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин
- Төмөрийн Ариунаа - МУГЖ
- Б.Батчулуун, Никитон хамтлагийн ахлагч, СГЗ
- Т.Бат-Оргил, монголын анхны кантри-рок дуучин
- Хайдавын Төмөрбаатар, МУГЖ, Баянмонгол чуулга
- Бавуудоржийн Тунгалаг, уртын болон нийтийн дуучин, МУГЖ Н.Ононы "Бүүвэйн дуу"-г сэргээн дуулжээ.
Хөгжмийн зохиолчид
[засварлах | кодоор засварлах]- Лувсанжамбын Мөрдорж
- Б.Долгион, хөгжмийн зохиолч, СГЗ
- Б.Ангирмаа, хөгжмийн зохиолч, продюссер
Жүжигчид, найруулагчид
[засварлах | кодоор засварлах]- Цэгмидийн Төмөрбаатар, МУГЖ
- Цэгмидийн Төмөрхуяг, "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Сэнгүмд тогложээ.
- Намсрайн Сувд, МУАЖ
- Дамбын Батсүх тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин, циркийн алиалагч, акробатч
- Балжиннямын Амарсайхан, Аравт кинонд тогложээ.
- Намнангийн Наранбаатар, Төрийн соёрхолт найруулагч
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Улаанбаатарын хэсэгчилсэн атлас
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны
- Улаанбаатар хотын албан ёсны цахим хуудас
- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас
- Хотын даргын албан ёсны цахим хуудас
- Бусад
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Галиглавал Улаганбагатур.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ш, Чимэг (2020-10-26). "Шинэ хотын даргад боломж, хариуцлагыг нь үүрүүл!". News.mn.
- ↑ "ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН, бүс, аймаг, нийслэлээр". www.1212.mn. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. Татаж авсан: 2023-12-06.
- ↑ Sub-national HDI. "Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (англи хэлээр).
- ↑ "Их Хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 109 жилийн ой тохиож байна". ikon.mn. 2021-02-08. Татаж авсан: 2024-06-17.
- ↑ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ
- ↑ Ориго.мн сайтын мэдээлэл: Өргөө-Улаанбаатар хот (Memento 1. Арваннэгдүгээр сар 2008 цахим архивт)
- ↑ Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)
- ↑ http://ubstat.mn/StatTable=20
- ↑ ubstat.mn: (Memento 25. Гуравдугаар сар 2019 цахим архивт) ХҮН АМЫН ТОО, ХҮЙСЭЭР, ОНЫ ЭХЭНД, МЯНГАН ХҮН; хандсан 2019-3-25
- ↑ "АХ ДҮҮ, НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААТАЙ ХОТУУДЫН ЖАГСААЛТ". Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Татаж авсан: 2024-06-17.
- ↑ "Улаанбаатар Чунчин хоттой ах дүү хотын харилцаа тогтоолоо". ikon.mn. 2022-05-12. Татаж авсан: 2024-06-17.
- ↑ "Улаанбаатар Бишкектэй ах дүү хотын харилцаа тогтоов". Montsame. 2023-07-10. Татаж авсан: 2024-06-17.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2016-04-20. Татаж авсан: 2016-04-11.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)