Николай Игнатьев
Граф Николай Павлович Игнатьев (1832 оны 1-р сарын 29-нд Санкт-Петербургд төрсөн—1908 оны 7-р сарын 3-нд Киев мужид нас барсан) — оросын Игнатьев овогийн төрийн зүтгэлтэн. Бээжин дахь Оросын элч (1859—1860), Константинополь дахь Оросын Элчин сайд (1864—1877), Оросын Төрийн өмчийн сайд (1881), Дотоод хэргийн сайд (1881—1882), 1877 оны 12-р сараас насан турш Оросын хаант улсын Төрийн Зөвлөлийн гишүүн.
1859-1860 онд Чин улсад Оросын элчээр томилогдож 1860 оны 11- сарын 2-нд Уссури мөрний амнаас Амар мөрний баруун эрэг дагуух Номхон далайн эрэг хүртэлх том газар нутгийг Орост нэгтгэсэн 1860 оны Бээжингийн гэрээ-нд Оросын эзэнт гүрний нэрийн өмнөөс гарын үсэг зурсан хүн. Өнөөдөр эдгээр нутаг нь Приморскийн хязгаар ба Хабаровскийн хязгаарын өмнөд хэсэг юм. Энэ гэрээ нь Орос улсыг Ази Номхон далайн бүс нутгийн чиглэлд хөгжих боломжийг олгосон юм.
Үүний дараа тэрээр Константинопольд Османы эзэнт улсад суугаа Оросын хаант улсын Элчин сайдаар томилогон ажилласан байна. Энд тэрээр Балканы хойг дахь Үнэн алдартны шашинтай грек, болгаруудыг дэмжиж Оросын нөлөөг сэргээх үйл ажиллагаа явуулсан байна.