Jump to content

2009 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2009 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль

← 2005 2009 оны 5 сарын 24 2013 →
Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Намбарын Энхбаяр
Нам Ардчилсан МАХН
Нийт санал 562,718 520,948
Хувь 51.93% 48.07%

Давуу санал авсан аймаг, нийслэл

Сонгуулийн өмнөх ерөнхийлөгч

Намбарын Энхбаяр
МАН

Сонгогдсон ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж
Ардчилсан

2009 оны 5 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар явагджээ.[1] Монгол Ардын Хувьсгалт Намаас ерөнхий сайд асан, тухайн үеийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр,[2] Ардчилсан Намаас ерөнхий сайд асан Цахиагийн Элбэгдорж нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.[3] Иргэний эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээс татгалзаж, АН-аас нэр дэвшигчийг сонгохыг уриалжээ.[4][5] Сонгуулийн дүнг нэгтгэхэд сонгуульд орох боломжтой улсын 73.59% нь саналаа хураалгаж сонгууль хүчин төгөлдөр болох нь тодорхой болов. Бүх саналын 98.68% (1,083,264) хүчинтэй бөгөөд түүнээс 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг ерөнхийлөгч болохыг дэмжсэн байв.[6] Олонхын санал авч шинээр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж 6 сарын 18-нд өмнөх ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас төрийн тамгыг хүлээн авч, тангараг өргөн ажилдаа оржээ.

Нэр дэвшигчНамСанал%
Цахиагийн ЭлбэгдоржАрдчилсан Нам562,71851.93
Намбарын ЭнхбаярМонгол Ардын Хувьсгалт Нам520,94848.07
Нийт1,083,666100.00
Хүчинтэй санал1,083,66698.62
Хүчингүй/хоосон санал15,2091.38
Нийт санал1,098,875100.00
Бүртгэгдсэн сонгогчид/ирц1,493,21773.59
Эх сурвалж: GEC
  1. http://www.angelfire.com/ma/maxcrc/elections.html
  2. "Н.Энхбаяр 100 хувийн саналаар нэр дэвшихээр боллоо". Archived from the original on 2009-02-21. Татаж авсан: 2013-03-06.
  3. "Ц.Элбэгдорж: Манай нам ардчилсан гэдгээ харууллаа". Archived from the original on 2009-02-21. Татаж авсан: 2013-03-06.
  4. "ИЗН Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэрээ баталгаажууллаа". Archived from the original on 2020-04-04. Татаж авсан: 2013-03-06.
  5. "Ногоон намын хурал дээр Ц.Элбэгдорж хөтөлбөрөө танилцуулна".[permanent dead link]
  6. Mongolian Electoral Commission official website