эм
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [em]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡ᠊ᠮ
ᠡ᠊ᠮᠠ
- (эм-э) эр ~ (эм) ~ тан
Үгийн утга
[засварлах]- I т.
- Эр гэдгийн эсрэг утга; эр биш бэлгэ бүхий хүн, амьтан
- Насанд хүрсэн эмэгтэй хүн;
- II нэр.анагаах.
- Өвчнийг эмчлэхэд ерөндөг болгон хэрэглэх зүйлийн ерөнхий нэр
- III т.
- эм эгшиг (хэлний дундуур өгүүлэгдэх э, ө, ү, е, ю (ү) тав), эм хүйс (хэл зүйн хүйсийн айн доторх ялгаврын нэг зүйл), эм үг (эм эгшиг оролцсон үг).
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- эм дэгээ - эсрэг хүнийхээ хөлний гадуур нэг хөлөөр дотогш гохдох нэгэн зүйл барилдааны мэх
- эм зан гаргах - эр хүн эмэгтэй хүн шиг зан байдал гаргах
- эм хүн - эм хүйс бүхий хүн
- эм шилбэ - товчийг торгох шилбэ, эм товч
- эм эрэг - шураг шургуулж эрэгдэх эрэг
- эм ноос - малын хөл, хээлийн ноос
- эм цэцэг - зөвхөн эм туурцаг бүхий ганц бэлгэт цэцэг
- эм хүйс - а.хүн, амьтны эм чанар; б.үгийн эм чанарыг ялгах хэл зүйн ай
- бэлгийн улирал зурхай. - саны явдлыг баримталсан зурхайн ёсны тоолол
- эм домоо урга. - иш шулуун, навч гурвалжиндуу цагаан тураг мод, барилгад хэрэглэнэ
- эм боловсруулах - эм үйлдвэрлэх
- эм тугнах - эмийг тугнуураар хэмжих
- эмийн үйлдвэр - эм боловсруулан бэлтгэх газар
- эм баригч хуучир. - эмч
- эм залах - эм авах
- эмийн сан - боловсруулсан эмийг хадгалах, олгох, худалдаалах газар
- эмийн ургамал - эмийн найрлагад ордог ургамал
- эмийн жор - эмийг найруулах хувь хэмжээний заавар
- эмийн тугнуур - эм хэмжих бяцхан халбага
- эмийн шошго - эмийн пайз, хаяг
- эмийн эрдэм - монгол эмийн хий, шар, бадганын бэлгэ чанарын хорин бүрэлдэхүүнийг дарах чадал
- эмийн шигшүүр - эм шигших элгэг
- эмийн чадал - эмийн хүний биед үзүүлэх нөлөө
- эм найруулах - эмийн зүйлийг зааврын ёсоор хувилан нийлүүлэх
- эм судлал/эм зүй ш.у. - эмийн зүйл бие махбодод нөлөөлөх чадлыг судлах ухаан
- эм судлалч - эм судлалд мэргэшсэн хүн
- эм зүйн толь бичиг - эмийн нэр, чанар, бүрэлдэхүүн, хэрэглэх заавар хэмжээ, найруулга зэргийг тэмдэглэж улсаас баталгаажуулсан ном
- бугын эм урга. - уул, хээр талын ой модны доторх сүүдэрлэг чийгтэй газар ургадаг, иш нь ширүүн үстэй, навч нь өндгөлжин зууван, жижиг цагаан цэцэг бүхий олон наст өвс
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]эм (I.. ~ийн ургамал, эмийн, эмийн, эмээс
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- эр эм - а.эр эм бэлгэ бүхий хүн, амьтан; б.эхнэр нөхөр хоёр
- эм дом - өвчнийг илаарьшуулах эм тан, арга засал
- эм тан - өвчин анагаах төрөл бүрийн эмийн бэлдмэл
- эм тариа - эм болон тариур
Эсрэг үг
[засварлах]Этгээд үг
[засварлах]- ЯАТУУ н. муу эмэгтэйХ.yatou(үйлчлэгч эмэгтэй, охин)
- Тэр залуу уурандаа чам шиг яатуугаас сална гэж хашгичиж байв.
- Би урьд нь ийм ааш муутай яатууг хараагүй юм байна.
Товчилсон үг
[засварлах]- МЭИК Монгол Эм Импекс Концерн
- МЭҮХ Монголын Эм Үйлдвэрлэгчдийн Холбоо
- УЭХҮГ Улсын Эм Хангамж, Үйлдвэрлэлийн Газар
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- эр эм болох - гэрлэх, ураг холбох
Хэвшмэл хэлц
[засварлах]- Идэш муу жилийн гай
- Эм муу насны гай
- Инж эрээгүй
- Эм эрэх
- Лам муудвал бурханаа зүхнэ
- Эм мухардвал нөхрөө зүхнэ
- Лам хүн мухардвал бурханаа зүхнэ
- Эм хүн мухардвал хүүхдээ хараана
- Үр биш зүрх
- Эм биш урхи
- Эм гашуун ч өвчинд тустай
- Үг хатуу ч явдалд тустай
- Эм гашуун ч эдгэлд тус
- Үг хатуу ч дээрдэлд тус
- Эм ламын хооронд
- Илжиг жороолно
- Эм муу бол айл уруу
- Дэм муу бол ажил уруу
- Эм муу бол насны гай
- Идэш муу бол жилийн гай
- Эм муу бол эрд гай
- Эмээл муу бол моринд гай
- Эм муу боловч насандаа
- Хоршоо муу боловч жилдээ
- Эм муудвал эргэнэг түшнэ
- Илжиг муудвал эрэг түшнэ
- Эм муут барагддаг
- Эмч муут үхдэг
- Эм мэргэн бол эрийн зовлон цөөхөн
- Эр чадалтай бол эмийн буян үлэмж
- Эм өгөвч эдгэхгүй
- Тан өгөвч таарахгүй
- Эм тахиа өдөр бүр төрөвч
- Эрхтэн гүйцэд тахиа болох нь цөөн
- Эм тахианы хүслэн
- Атга аагын төдий
- Эм үрээ өвөрлөх гэртэй
- Эмнэг морио бэлчээх бэлчээртэй
- Эм хүн гэрээс гарвал
- Ишигтэй ямааны гарзтай
- Эм хүн долоон ходоодтой
- Эм хүн оёдолгүй бол
- Эсгий мануулаас доор
- Эм хүн уран аргаар
- Эр хүн дориун чадлаар
- Эм хүн эргүй бол биед нь эзэнгүй
- Эр хүн эмгүй бол гэрт нь эзэнгүй
- Эм хүнд итгэхээр
- Эрхий хуруундаа итгэ
- Эм хүний дотор
- Эрх эмзэг хүү эргэлддэг
- Эм хүний дотор ээрүүл эргэж багтахгүй
- Эм хүний цээжинд ээрүүлтэй утас ганцхан эргэнэ
- Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь гурав эргэнэ
- Эм хүнтэй хэлэлцдэггүй
- Гүү унагатай уралддаггүй
- Эмнэг морь туйлбал эмээл балбалахын отолго
- Эм хүн гангалбал эрдээ гээгдэхийн отолго
- Эмч муу болбол үхэл ойр
- Эм муу бол үгүйрэхэд ойр
- Эр ганцаардвал унтахаа мэдэхгүй
- Эм ханхайдвал харихаа мэдэхгүй
- Эр муудвал элгээ түшнэ
- Эм муудвал эргэнэгээ түшнэ
- Эр найртай
- Эм эвтэй
- Эр үхрийн эврээр цохиход
- Эм үхрийн араа шархирдаг
- Эр үхрийн эвэр хаврихад
- Эм үхрийн шарх хорсдог
- Эр хүн атаандаа
- Эм хүн жөтөөндөө
- Эр хүн морио
- Эм хүн заслаа
- Эр хүн нэг санаатай бол эрдэнэ
- хоёр санаатай бол ёр
- Эм хүн нэг сэтгэлтэй бол дагина
- хоёр сэтгэлтэй бол хор
- Эр хүн өшөөндөө
- Эм хүн атаандаа
- Эр хүн хэрэлдвэл хулгайгаа
- Эм хүн хэрэлдвэл муугаа
- Эр хүн шарханд чанга
- Эм хүн шалтагт чанга
- Эр хүн шархандаа
- Эм хүн шалтагтаа
- Эр хүн эдээр чимэхээс эрдмээр чим
- Эм хүн өнгөөр чимэхээс оюунаар чим
- Эр хүн эрээгүй нь дээр
- Эм хүн жороогүй нь дээр
- Эр хүн эрээгүй нь дээр
- Эм хүн цэвэрч нь дээр
- Эр хүнд эмгүй бол эдэд нь эзэнгүй
- Эм хүнд эргүй бол биед нь эзэнгүй
- Эр хүнд эрхий гурав ороох сур олз
- Эм хүнд ээрүүл ороох ноос олз
- Эр хүний дотор
- Эмээл хазаартай морь эргэлддэг
- Эм хүний дотор
- Үстэй зүстэй хүү эргэлддэг
- Эр хүний мэдсэн нь тос
- Эм хүний мэдсэн нь ус
- Эр хүний сүнс бүсэндээ байдаг
- Эм хүний сүнс ээрүүлдээ байдаг
- Эр хүний үгийг эргүүлэшгүй
- Эм хүний үлгэрийг эвдэшгүй
- Эр хүний уран чөдрийн туухай дээр
- Эм хүний уран эгзгийн шилбэ дээр
- Эр хүний хэлсэн тосон дээгүүр
- Эм хүний хэлсэн усан доогуур
- Эр хүнийг зориулж хэлдэг
- Эм хүнийг зогсоож хэлдэг
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Эм хүн уран аргаар
- Эр хүн дориун чадлаар
Тайлбар: хүн бүхэн өөр өөрийн авьяас чадалтай байдаг