Academia.eduAcademia.edu

ЕБС-ИЙН СУРАГЧИД PISA ШАЛГАЛТ ӨГӨХӨД БЭЛЭН ҮҮ

2019, Do we need PISA?

Боловсрол бол хүний үндсэн эрх бөгөөд ирээдүйд тогтвортой хөгжлийг цогцлооход бидний оруулж чадах хамгийн тохиромжтой, зөв хөрөнгө оруулалт мөн гэж ЮНЕСКО-оос гаргасан хүн бүрийн сурч боловсрох эрхийн талаарх баримт бичигт онцлон дурдсан. Монгол улс төрөөс иргэддээ олгож байгаа боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоогоо боловсронгуй болгон төгөлдөржүүлэхийг зорьж ажиллаж байна. 2008-2012 оны ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт бага дунд боловсролын чанарын үнэлгээг хөндлөнгөөс үнэлж дүгнэх тогтолцоог бий болгох зорилт тавьжээ. Энэ үеэс суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний тогтолцоог шинэчилж, олон улсын үнэлгээний тогтолцоонд хамрагдах, хамрагдахаар бэлтгэл хангах талаар удаа дараа боловсролын салбарын бодлогын баримт бичгүүд болон МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалд ч тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. PISA (Programme for International Student Assessment) шалгалт нь 15 настай суралцагчдаас математик, байгалийн ухаан, унших чадварыг шалгадаг бөгөөд өнөөгийн мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд учирч буй сорил бэрхшээлүүдийг даван туулахад суралцагчид хэр зэрэг бэлтгэгдсэн байгааг шалгаж тогтоох зорилготой хэмээн тодорхойлсон.TIMSS (Trends in International Maths and Science Study) шалгалт нь 4, 8-р ангийн сурагчдаас математик, байгалийн ухааны шалгалт авч тухайн хичээлүүдийн агуулга, олгож байгаа мэдлэг чадварын хүрээ, чанарын асуудалд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан суурь мэдээлэл датаг цуглуулах, ингэснээр суралцагчдынхаа сурлагын чанарыг ахиулахад нь улс орнуудад туслах зорилготой гэдэг. PIRLS (Progress in International Reading Literacy Study) бол 4-р ангийн сурагчдын унших чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм. 2018 онд 80 орны 500,000 гаруй 15 настангууд PISA шалгалтыг өгсөн бол 2015 онд 60 гаруй улсын 4, 8-р ангийн сурагчид TIMSS шалгалтанд, PIRLS шалгалтанд 2016 онд 53 орны 4-р ангийн суралцагчид тус тус хамрагджээ. Сурагчдын сурлагын амжилтыг дүгнэх системчилсэн үнэлгээтэй эдгээр шалгалтуудыг ОУБ-ууд санхүүжүүлэн удирдлагаар хангаж эрчийг нь авахуулсаар өнөө үед боловсролын бодлого, стандартын нэг хэсэг болгож чадсан. Үүний үр дүнд эдгээр шалгалтуудын дүн боловсролын бодлогын хөдөлгөгч хүч мэт харагдаж улс орнууд боловсролын стандартаа дээшлүүлэх оролдлого хийх хэрэгтэй мэт түгээмэл дүр зураг бий болсон юм. Монгол улсын хувьд энэ давалгаанаас хол хоцроогүй бөгөөд суралцагчдын сурлагын ахиц амжилтыг хөндлөнгөөс үнэлэх ажлын хүрээнд БСШУСЯ, БҮТ, Дэлхийн банкны төслийн багтай хамтран 2008 онд 5-р ангийн суралцагчдаас математик, унших чадварын үндэсний үнэлгээг, 2011 онд 4, 8-р ангийн сурагчдаас TIMSS-PIRLS олон улсын шалгалтыг туршилт болгон авсан бол 2012 онд БСШУЯ, БҮТ-ийн хамтарсан удирдлага дор 7, 10-р ангийн сурагчдаас стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалт зохион байгуулсан байна. Эдгээр шалгалтуудын дүн үнэлгээ болон үр дүнг нь тодруулах, цаашид юун дээр анхаарах талаах хийсэн анализ судалгааны талаарх мэдээлэл судлаачдад болон олон нийтэд хаалттай байдаг. 2021 онд боловсролын чанарыг сайжруулах, монгол хүүхдүүдийн сурлагын амжилтыг олон улстай харьцуулах, мөн зарим нэг хэвлэлд гарснаар "бусад улсуудтай харьцуулахад

ЕБС-ИЙН СУРАГЧИД PISA ШАЛГАЛТ ӨГӨХӨД БЭЛЭН ҮҮ? Боловсрол бол хүний үндсэн эрх бөгөөд ирээдүйд тогтвортой хөгжлийг цогцлооход бидний оруулж чадах хамгийн тохиромжтой, зөв хөрөнгө оруулалт мөн гэж ЮНЕСКО-оос гаргасан хүн бүрийн сурч боловсрох эрхийн талаарх баримт бичигт онцлон дурдсан. Монгол улс төрөөс иргэддээ олгож байгаа боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, боловсролын чанарын үнэлгээний тогтолцоогоо боловсронгуй болгон төгөлдөржүүлэхийг зорьж ажиллаж байна. 2008-2012 оны ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт бага дунд боловсролын чанарын үнэлгээг хөндлөнгөөс үнэлж дүгнэх тогтолцоог бий болгох зорилт тавьжээ. Энэ үеэс суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний тогтолцоог шинэчилж, олон улсын үнэлгээний тогтолцоонд хамрагдах, хамрагдахаар бэлтгэл хангах талаар удаа дараа боловсролын салбарын бодлогын баримт бичгүүд болон МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалд ч тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. PISA (Programme for International Student Assessment) шалгалт нь 15 настай суралцагчдаас математик, байгалийн ухаан, унших чадварыг шалгадаг бөгөөд өнөөгийн мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд учирч буй сорил бэрхшээлүүдийг даван туулахад суралцагчид хэр зэрэг бэлтгэгдсэн байгааг шалгаж тогтоох зорилготой хэмээн тодорхойлсон.TIMSS (Trends in International Maths and Science Study) шалгалт нь 4, 8-р ангийн сурагчдаас математик, байгалийн ухааны шалгалт авч тухайн хичээлүүдийн агуулга, олгож байгаа мэдлэг чадварын хүрээ, чанарын асуудалд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан суурь мэдээлэл датаг цуглуулах, ингэснээр суралцагчдынхаа сурлагын чанарыг ахиулахад нь улс орнуудад туслах зорилготой гэдэг. PIRLS (Progress in International Reading Literacy Study) бол 4-р ангийн сурагчдын унших чадварыг үнэлэх зорилготой шалгалт юм. 2018 онд 80 орны 500,000 гаруй 15 настангууд PISA шалгалтыг өгсөн бол 2015 онд 60 гаруй улсын 4, 8-р ангийн сурагчид TIMSS шалгалтанд, PIRLS шалгалтанд 2016 онд 53 орны 4-р ангийн суралцагчид тус тус хамрагджээ. Сурагчдын сурлагын амжилтыг дүгнэх системчилсэн үнэлгээтэй эдгээр шалгалтуудыг ОУБ-ууд санхүүжүүлэн удирдлагаар хангаж эрчийг нь авахуулсаар өнөө үед боловсролын бодлого, стандартын нэг хэсэг болгож чадсан. Үүний үр дүнд эдгээр шалгалтуудын дүн боловсролын бодлогын хөдөлгөгч хүч мэт харагдаж улс орнууд боловсролын стандартаа дээшлүүлэх оролдлого хийх хэрэгтэй мэт түгээмэл дүр зураг бий болсон юм. Монгол улсын хувьд энэ давалгаанаас хол хоцроогүй бөгөөд суралцагчдын сурлагын ахиц амжилтыг хөндлөнгөөс үнэлэх ажлын хүрээнд БСШУСЯ, БҮТ, Дэлхийн банкны төслийн багтай хамтран 2008 онд 5-р ангийн суралцагчдаас математик, унших чадварын үндэсний үнэлгээг, 2011 онд 4, 8-р ангийн сурагчдаас TIMSS-PIRLS олон улсын шалгалтыг туршилт болгон авсан бол 2012 онд БСШУЯ, БҮТ-ийн хамтарсан удирдлага дор 7, 10-р ангийн сурагчдаас стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалт зохион байгуулсан байна. Эдгээр шалгалтуудын дүн үнэлгээ болон үр дүнг нь тодруулах, цаашид юун дээр анхаарах талаах хийсэн анализ судалгааны талаарх мэдээлэл судлаачдад болон олон нийтэд хаалттай байдаг. 2021 онд боловсролын чанарыг сайжруулах, монгол хүүхдүүдийн сурлагын амжилтыг олон улстай харьцуулах, мөн зарим нэг хэвлэлд гарснаар “бусад улсуудтай харьцуулахад 1 хаана яваагаа мэдэх” зорилгоор дахин PISA шалгалтанд хамрагдаж олон улсын аргачлалаар үндэсний хэмжээнд үнэлгээ хийнэ гэнэ. TIMSS, PISA шалгалтуудын хувьд хэл соёлын онцлог, амьдардаг улс үндэстнүүд хоорондоо нэг хэлээр ярьдаг, ойролцоо боловсролын стандарттай улс орнуудыг харьцуулан дүгнэж гаргах боломж харьцангуй өндөр байх. Харин азийн улс орнууд тэр дундаа монгол хүүхдүүд тэнд очиж харьцуулагдах хэмжээний ижил түвшний сургалтын хөтөлбөр, арга зүй, стандарттай гэж үзэж байна уу. Цаашилбал сургуульд 7 хоногт заадаг цаг, тухайн улс орон нутгийн түвшинд сургуулиудад хичээл сургалт хэрхэн явагддаг,сургуулиудын хөгжлийн төлөв байдлын талаар илүү дэлгэрэнгүй чанарын судалгааг нь харгалзан авч үзэж харьцуулах, ач холбогдлыг нь судлах шаардлага бас байна. Боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлоход дахин нэг шалгалтад хүүхдүүдээ хамруулахаасаа илүүтэйгээр урьд өмнө шалгалт өгсөн туршлагуудаасаа юуг суралцсан, бодлогын түвшинд юуг өөрчлөн сайжруулж боловсронгуй болгох арга хэмжээ авсан нь илүү чухал мэт санагдана. Монгол улсын хувьд NAT (National Assessment Test) буюу хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний шалгалтын систем, боловсролын салбарынхны ярьдгаар “боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо” (Quality Assurance System) байхгүй гэж хэлж болохоор, гэхдээ улсын хэмжээнд боловсролын үнэлгээний байгууллагаас тогтмол зохион байгуулдаг хөндлөнгийн шалгалтууд буюу сурлагын амжилтыг дүгнэх түүвэр судалгаа болон элсэлтийн шалгалт бий. Боловсролын үнэлгээний төв чиг үүргийнхээ дагуу боловсролын чанарыг үнэлж дүгнэх зорилгоор сүүлийн жилүүдэд 5, 9, 12-р ангийн нийт суралцагчдын 10 хувийг хамруулан сурлагын амжилтын түүвэр судалгаа хийж ирсэн, энэ хөндлөнгийн шалгалтыг цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй. Боловсролын үнэлгээний системийг сайжруулахдаа чанар, үр дүнг нь эцэг эх, суралцагчдын оролцоотой үнэлэх боломжтой болгох тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж дуусахад 1 жил үлдээд байгаа ч энэ талаар хийсэн зүйлүүд хангалтгүй байна. Суралцагчийн үнэлгээний журмыг сүүлийн 10 жилд 4 удаа шинэчлэх, боловсронгуй болгох оролдлого хийж шинэчлэн баталсан ч төдийлөн үр дүн багатай байгаа юм. Түүнчлэн АХБ-ны хийсэн судалгааны тайланд тодорхой стандарт хомс, мэргэжлийн багш дутагдалтай байгаа зэргээс улбаалаад ЕБС-ийн сурагчдын шалгалт нь ил тод бус байдаг гэсэн байна. Судалгаанд суурилсан боловсролын бодлого, нотолгоонд суурилсан практикийн линзээр харвал сургуулийн барилга, байгууламжийн тоо хэмжээг өсгөж хүртээмжийг тэлж байгаа ч сургалтын чанар үр дүн дагаад сайжрахгүй, чанар, хүртээмж 2 нэг шугаманд зэрэгцэхгүй байгаа нь сурлагын амжилтад муугаар нөлөөлж байгаа юм. Олон улсын жишиг аргачлалын дагуу 10 гаруй жил зохион байгуулагдаж байгаа Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) сүүлийн үед ЕБС-иудыг төгсөгчдийнх нь шалгалтын дүнгээр эрэмбэлдэг болжээ. ЭЕШ-ыг нэр бүхий 10 хичээлээр ЕБ-ын стандарт, агуулгын хүрээнд боловсруулсан материалаар төгсөгчдөөс дараагийн шатны боловсрол эзэмших ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой зохион байгуулдаг бөгөөд жилд дунджаар 40.000 орчим суралцагч ЭЕШ өгдөг. 2 ЭЕШ-ын дүн оноо нь өнөөдөр сургуулиудын чанарыг тодорхойлох, сургуулийн удирдлага багш нартай нь хариуцлага тооцох хэрэгслийн хэмжээнд ашиглагдаж байна. ЭЕШ-ын материалын дийлэнх хувь нь хаалттай асуултууд болон олон сонголттой асуултуудаас бүрдсэн форматтай, мөн тухайн хичээлийн\хөтөлбөрийн стандартаас давсан агуулгатай байдаг нь уламжлалт аргаар шалгуулдаг ЕБС-ийн суралцагчид болон багш нарт бэрхшээл учруулдаг гэх хандлага түгээмэл байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар психометрийн онол болон барууны тест боловсруулах эксперт мэдлэгт найдаж шалгалтыг зохион байгуулах нь ийм төрлийн шалгалтад төдийлөн танил бус суралцагчдын дүнд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй гэж үздэг. Гол учир нь энэ шалгалтыг зохион байгуулж буй арга хэлбэр өөрчлөгдөж шинэчлэгдэхгүй, шалгалтад нөлөө үзүүлж болохуйц улс төр, нийгэм соёлын бусад хүчин зүйлүүдийг хамтад нь тооцох болон шалгалт өгүүлсэн багш нар, шалгалтанд оролцогчдыг хамарсан судалгаа хийгээд үр дүнд нь ЭЕШ-ын бүтэц, арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авалгүй явж ирсэн юм. 2012, 2013, 2014 оны ЭЕШ-ын нэгтгэсэн тайлангуудыг үзэхэд зөвхөн шалгуулагчдаас санал асуулга авч нэгтгээд сурлагын амжилт өсөх нөхцөл харьцангуй сайн бүрдсэн байгаа талаар дурдсан байна. Бага дунд боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шалгалт, хөндлөнгийн үнэлгээний тогтолцоогоо сайжруулж боловсронгуй болгох замаар боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахын оронд PISA шалгалтыг дахин өгүүлснээр дунд нь байгаа цоорхой, тодорхойгүй орон зай нөхөгдөж нөхцөл байдал эрс дээрдэхгүй. Зайлшгүй хөндвөл зохих нэг сэдэв бол боловсон хүчин, хүний нөөцийн асуудал бөгөөд сурах бичиг зохиох, хөтөлбөр боловсруулахаас эхлээд боловсролын салбарт шинэчлэл өөрчлөлт хийх, боловсролын мастер төлөвлөгөө боловсруулах хүртэлх үйл явцад оролцдог 400-500 хүн байдаг гэсэн статистик тоог ярьцгаадаг. Хэн нэгэн багш, судлаач, мэргэжилтэн өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ сургалт явуулах, ном сурах бичиг зохиох, ЭЕШ-ын бэлтгэлд дайчлагдах, сургалтын хөтөлбөрийн багт ажиллах, судалгааны багт орж ажилладаг гэх мэт тухайн үед оногдсон үүрэг даалгаврыг биелүүлж БҮТ, Боловсролын Хүрээлэн зэрэг боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах нь түгээмэл. Ийм хоёрдмол байдалтай ажиллуулсан, тухайн цаг үеийг хамарсан ажил үүрэг гүйцэтгүүлсэн удирдлага менежментийн оновчгүй шийдэл нь чанартай, урт хугацааны, ирээдүйгээ харж төлөвлөсөн бодлогын шийдэл гаргахад цаашид ч садаа болох нь дамжиггүй. Боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгож төгөлдөржүүлэх, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц шалгалтын системтэй болох ажил тасралтгүй, тодорхой төлөвлөгөөний дагуу нарийн зохион байгуулалттай явагдах ёстой. БҮТ одоо авч байгаа хөндлөнгийн шалгалтаа тэлж өргөжүүлэх замаар орон даяар бага, суурь, дунд боловсролын чанарыг үнэлэх үнэлгээний тогтолцоог бүрдүүлэн боловсронгуй болгох суурийг тавих алхам хийж болох юм. Боловсролын салбарт хүрсэн түвшингээ бататгахуйц байхаар үндэсний нэгдсэн шалгалтын системийг буй болгож ажиллуулах бололцоо боломжийг эрэлхийлж суралцахуйн конструктив онолын зарчмууд, цогц чадамжид суурилсан боловсролын стандарт, киррикюлимаа цаашид боловсронгуй болгох, өөрийн орны онцлогт нийцүүлэх, сургуулиуд суралцагчдынхаа эрх ашигт 3 нийцсэн сургуулийн хөгжлийн төлөвлөгөөтэй болох зэргээр боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай дэвшилтэт арга хэмжээнүүд авах нь нэн чухал байна. Нэгж байгууллага, сургуулиуд дээр хэрхэн чанарын үнэлгээг амжилттай хийх талаар судлах, дата цуглуулж дүн шинжилгээ хийх, бодит нөхцөл байдалтай тулж ажиллах, хуримтлуулсан туршлага, тайлан судалгааны үр дүнг ажил хэрэгчээр ашигласны үндсэн дээр боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох богино, дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж мөрдөх нь Боловсролын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн байгууллагын үүрэг гэж үзэж байна. 2 жилийн дара PISA шалгалтыг өгөөд шийдвэр гаргагчид ямар арга хэмжээ авах тухайд, дээр дурдагдсан (2008-2012 оны) шалгалтууд шиг 50%-даа хүрэхгүй амжилтгүй шалгагдвал дүнг нь нууцалж таг дарж өнгөрүүлнэ, бид мэдэхгүй үлдэнэ. Эсвэл сайн дүн авлаа, манай ЕБС-ийн сургалт олон улсын чанарын стандартад тэнцлээ хэмээн “алгаа ташч омогшоод, улс төрийн зорилгодоо ашигласныг нь” бид мартаж орхино. Ер нь боловсролын чанарын үнэлгээний тогтолцоотой болох улс төрийн хүсэл зориг үе үеийн шийдвэр гаргагчдад байгаагүй байх. Учир нь үндэсний хэмжээний чанарын үнэлгээний тогтолцоо ажиллаад эхэлбэл зөвхөн сурлагын амжилтаас гадна далд байгаа олон доголдол, төрийн байгууллагуудын зөрчил дутагдал, төсөв хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, тэгш бус байдал, хүнд суртал, оновчгүй, цагаа олоогүй шийдвэрүүдтэйгээ хамт ил болж гарч ирэх магадлал ихэснэ. Чанар, орц гарц, үр дүнг бодьтой хэмжиснээр боловсролын бодлого газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг олж мэдэх боломжтойг ухаарсан улс төрчид үүнээс сэргийлэх арга хэмжээг сурамгай авсаар ч ирж. Үр дүнд нь өөрчлөлт шинэчлэл хийж буй мэт дүр эсгэсэн байдалд бид итгэн үнэмшиж, PISA шалгалтын талаар хөөрөн ярьцгааж, боловсролын салбарт бугшсан олон асуудал олон нийтийн шүүмжлэл, боловсролын салбарт ажиллагсад, иргэдийн анхаарлаас гадуур өнгөрч, шийдвэр гаргагчид хариуцлагаас мултарч үлддэг тойрогт бид эргэлдсээр. Тиймээс энэ тойргоос гарах шийдвэртэй алхам хийхэд байгаа оносон эрс шийдэмгий чанар, хүчин зүтгэл бидэнд юу юунаас чухал хэмээн сэтгэнэ. Г.Баянзул 4